Иргэдийн хэрэглээний зээлийг 30 сараас хэтрүүлэхгүй
Өнөөдөр Монголбанкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн эхэнд Төв банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир 2018 оны есдүгээр сарын статистик мэдээллийг танилцуулав.
 
Тэрбээр “Монголбанкнаас улирал тутам инфляцийн хүлээлтийн түүвэр судалгааны үр дүнг гаргаж хүргэдэг. Түүвэр судалгаанаас харахад иргэд, аж ахуйн нэгж, шинжээчдийн хувьд инфляцийн хүлээлт бид бүхний 8 хувийн зорилтот түвшин орчим байх, түүнээс нэг их хол хэтрэхгүй гэсэн үр дүн гарч байна.
 
2018 оны эцэс гэхэд иргэдийн хувьд 8.4 хувьтай, аж ахуйн нэгжүүдийн хувьд 4.5 хувьтай байх, шинжээч буюу их сургуулийн профессор, судлаачдын хувьд 8.5 хувиас хэтрэхгүй гэдэг тооцооллууд гарч ирж байгаа.

Энэ тооцооллууд Монголбанкны мөнгөний бодлогын гол судалгаа шинжилгээнд ашиглагдахаас гадна бид олон нийтийн Төв банкинд итгэж байгаа итгэл ямар байх вэ, цаашид инфляцийн хөдөлгөөн ямар байх вэ гэдэг ерөнхий чиглүүлэгч мэдээллийг энэ түүвэр судалгаанаас авч явдаг” гэлээ.
 
Төв банкны 2018 оны есдүгээр сарын инфляцийн тайланд мэдээлснээр, суурь төсөөллөөр энэ онд цаг агаарын таагүй байдлаас үүдэн хүнсний инфляци нэмэгдэх бол 2019 онд хүнсний инфляци эргэж буурахаар төсөөлж байна. Харин 2020 оны хувьд дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, мөн цалин нэмэгдэн, хүнсний инфляци эргэж өсөх төлөвтэй байгаа. Эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага зэрэг нэмэгдэх боловч эрчимжихгүй, нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө арилж 2018 онд хүнсний бус инфляци өмнөх оноос буурах аж.

Уул уурхайн бус салбарын идэвхжил болон цалингийн өсөлтийн нөлөөгөөр 2019 онд хүнсний бус инфляци өсөх бол 2020 онд эргээд буурах төсөөлөлтэй байна. Цаашид эдийн засгийн тодорхой бус байдал ялангуяа шатахууны үнэ, бүтээмжийн өсөлт болон цалингийн зардал хүлээлтээс давж өсөх нь инфляцийн төсөөллийг өөрчилнө гэж үзжээ.
 
Төв банкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны 9-р сарын 20-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Хэрэглээний зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgediin tuluulul 2018-10-24 11:01:39
    irgen hdn tugrugnii zeel awah ni erhiin asuudal yum bish uu
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-24 09:01:22
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол мухардалд орлоо
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах