Цагдаагийн байгууллагаас олгодог зөвшөөрлүүдийг нэг цэгт төвлөрүүлэв
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор Лицензийн төвийг байгуулсан энэ төв шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус төвийн талаар Лицензийн төвийн дарга хурандаа Г.Өлзийсайханаас тодрууллаа.

-Лицензийн төвийг бай­гууллаа. Энэхүү төвийг ямар зорилгоор нээж байгаа талаар тодруулахгүй юу?

-Лицензийн төв Цагдаагийн албаны тухай хууль шинэч­лэлийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг. Тус төв нь цагдаагийн байгууллагаас олгож байгаа зөвшөөрлүүдийг нэгтгэн нэг дороос иргэддээ олгох нээлттэй, ил тод, чи­рэг­дэлгүй үйлчлэх зорилгоор бай­гуу­лагдсан. Ийнхүү иргэдэд үйлчилж буй нь цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх ер нь иргэддээ үйлчлэх л зорилттой байгууллага гэдгийн нэг илрэл болж байгаа юм.

-Цагдаагийн байгууллагаас олгогддог хэчнээн зөв­шөөр­лийг нэг дор төвлөрүүлэн олгохоор болоод байгаа вэ?

-Хуучин Замын цагдаагийн мэргэжлийн комиссын хариуц­даг ажил байсан жолооч бэлт­гэх, жо­лооны шалгалт авах үйл ажиллагаа, иргэдийн галт зэв­сэг эзэмших зөвшөөрөл олгох буюу улсын хилээр нэвтрүүлэх, аюул­тай ачаа буюу тэсэрч дэл­бэ­рэх бодисын зөвшөөрөл, тус­гай дуут дохионы зөвшөөрөл зэр­гийг нэг дороос олгож бай­хаар болсон. Тиймээс ма­най үйлчилгээ хувийн бай­гуул­лагуудын жишиг хандлагаар буюу үйлчилгээний стандартын дагуу иргэддээ үйлчилж байна. Үйлчилгээний харьцааны соёл, орчин нь сайжирсан, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй болсон гэж хэлж болно.

-Шинэ төвөөр өдөрт хэчнээн иргэн үйлчлүүлэх бол. Энэ талын урьдчилсан судалгааг хийсэн болов уу?

-Энэхүү Лицензийн төв цоо шинэ зүйл биш. Учир нь Цагдаагийн байгууллагын шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалтаар 2014 оны хоёр­дугаар сараас эхлэн лицен­зийн төвийн үйл ажил­лагааг явуулж эхэлсэн. Гэхдээ байр­ны асуудал хүндрэлтэй бай­сан. Замын цагдаагийн мэр­гэж­лийн комиссын хэлтэс дээ­рээ иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан. Үйлчилгээний тан­хим­гүй байтал үйлчлүүлэх ир­гэ­дийн тоо маш их байдаг. Ту­хайл­бал, жолооны үнэмлэх дээр өдөрт 700-800, шинээр жо­лооч болж байгаа 800-900, галт зэвсэг, тусгай дуут дохио зэ­рэг үйлчилгээ гээд маш олон хүнд ямар ч үйлчилгээний тан­хим­гүй тав тухгүй орчинд үйл­чилж байсан юм. Тиймээс ч да­раа­лал ихтэй байсан учир иргэд бухимддаг байсан.  Ха­рин өнөөдрөөс /өчигдөр/ стан­дарт орчинд үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Тиймээс иргэд Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв буюу хуучнаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Сэлэнгэ” зочид буудлын эсрэг талд Цагдаа олон нийт соёлын төв дэх шинэ байранд ирж, төрийн байгууллагуудын ажилдаг цагийн хуваарийн дагуу тус төвөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон.

-Үйлчилгээний орчин нөх­цөл сайжрахын зэрэгцээ ир­гэдэд өмнө нь хүндрэлтэй бай­сан асуудал шийдэгдсэн үү?

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ямар  нэгэн байдлаар хасуулсан иргэд заагдсан хугацаа нь дууссан тохиолдолд эрхээ дахин сэргээх шалгалт өгдөг журамтай байдаг. Гэтэл тухайн жолооч эрхийн хугацаа дууссан өдөр нь шалгалтаа өгч чаддаггүй. Учир нь манай үйл ажиллагаа явуулж байгаа байрны асуудал хүнд байсан. Бид уг үйл ажиллагааг Батлан хамгаалах туслах нийгэмлэг дээр нэг танхим гуйгаад долоо хоногт нэг удаа иргэдээс шалгалтыг авдаг. Тиймээс эрхийн хугацаа нь аль хэдийнэ дуусгавар болсон ч шалгалт авах өдрийг л хүлээх шаардлага үүсдэг. Харин одоо шинэ байранд орсон учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэд хугацаа нь дууссан өдрөө шууд л шалгалтаа өгөх боломжтой болсон. Хэрэв шалгалтдаа тэнцсэн бол жолооны үнэмлэхээ газар дээрээс нь авч болох юм.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.