Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо, 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай Aurora Beauty Clinic гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ. 

“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж.

Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосныг тогтоосон байна.

Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс , РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоожээ. Одоогоор уг хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

Иймд иргэдийг Facebook зараар явагдаж байгаа гоо сайхны ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг хийж зар сурталчилгааны дагуу үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа.









Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-25 03:18:22
    тепевизийн сувгаар хуурамч бүтээхдэхүүн зарлаха болиочээ монголчууд хүний эрх ашгийн төлөө юм хэзээ хийж байлаа ганцхан мөнгний төлөө яахаач буцахаа байсан ...
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-24 03:06:43
    заавал ийм зүйл хийлгэж хохирогч болж байхаар байгаагаараа л байвал таараа. Бас өөрсдийнх нь буруу
    202.9.43.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-24 02:16:55
    гадуур зөндөөөь зориулалтын бус байранд мэргэжлийн бус хүн
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-23 12:28:18
    ийм газрууд энд тэндгүй их байнаа, мэдээлэлгүй улс ятгалгад автаж хохирч байна.
    202.179.26.38
    Мэдэгдсэн Хариулах