“Хүүхэд хамгаалагч” төслийг танилцуулав
Цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг гэрээс сургууль, сургуулиас гэр хүрэх замд тэдний аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөх, гадны халдлагаас хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхлээд буй.

Энэхүү ажлын хүрээнд энэ удаа Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарт “Хүүхэд хамгаалагч” төслийг танилцуулж, тэдний санал, шүүмжлэлийг сонсч уг төсөлд тусгахаар болов.
 
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” албан даалгавар, “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагаас энэхүү төслийг хоёр дүүрэгт туршилтын хугацаатай хэрэгжүүлж буй.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны эмзэг цэгүүдэд иргэдийг эргүүлд гаргах “Хүүхэд хамгаалагч” пайз, сандал суурилуулан төслийг иргэдэд танилцуулах арга хэмжээг Нийслэлийн 69 дүгээр сургуульд зохион байгуулжээ. 

Хүүхдийн сургууль, цэцэрлэг, гэр хоорондох зам, гудамж талбайн аюулгүй байдлыг тухайн хорооны иргэдээс бүрдсэн “Хүүхэд хамгаалагч” нар хичээлд ирэх, тарах цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь хүүхдийн эсрэг үйлдэх танхай, дээрэм, хулгай гэх мэт гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой тул хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.