Б.Булганы гомдолд хэрэг бүртгэл нээн шалгаж байна гэв
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонсов. Ерөнхий прокурорын өгсөн мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авчээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Нийгэмд эргэлзээ үүсгээд байгаа олон хэрэг байдаг. Энэ бүхэнд тодорхой ойлголтыг олон түмэнд өгөх ёстой. С.Зориг агсны аллага, хэрэг байна. Олон нийтэд ч хариулт хүлээсэн асуулт олон байна. Тусгай хяналтын дэд хорооноос Ажлын хэсэг гарсан. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ. Энэ чигээрээ дахиад 20 жил явах уу. Энэ хэрэгт ямар тайлбар, мэдээлэл өгөх вэ”.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  “Монголын ард түмнийг цочроосон ноцтой гэмт хэрэг 1998 онд үйлдэгдсэн. Энд төр засаг анхаарлаа хандуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд Л.Болд гишүүн идэвхтэй оролцдог. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан гурван хүнийг ялласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учир энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Тэдний ар гэрийнхнийх нь гаргасан гомдол, хүсэлт нь шинээр үүссэн гэмт хэргийн шинжгүй учир татгалзсан хариу өгсөн.

Харин хамгийн сүүлд Б.Булганы гаргасан гомдол, асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-24 06:38:57
    ХАЖУУДАХ НЬ ЭЛБЭГЭЭГИИН НӨХРИИГ ЗАЫЛУУЛЧИХ ТЭГЖ БАЙЖ
    202.9.43.196
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-23 12:35:13
    Булганд өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд байсан одоо болохоор гомдолд нь үүсгэсэн ч гэх шиг. Элбэгдорж амьд байгаа цагт хэзээ ч захиалагч илрэхгүй
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • заза 2018-10-23 10:55:49
    булган энэ 3 хүн алуурчин биш гээд байхад яачихсан прокурор вэ ажлаа хийгээч хө
    59.153.113.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-23 10:12:04
    Zahialagchiig yasan be? Gerch gomdoltoi ybaad baidag? Hergiig ingej armag tarmag shiidej boldog hereg uu? Neg l unemshihiin argagui uym bolchood bgaa uym da
    84.14.155.146
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-23 08:30:57
    захиалагч нь цахиагийн хузуугуй с эрдэнэ бат уул гурав гээд хэлчих зоригтой амьтан алга даа
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-23 07:05:10
    булган үнэхээр зовлон үзсэн хүүхэн .Одоо болно ш дээ.
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах