Оюутнуудын дунд үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байна

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг энэ жил “Эрүүл оюутан-хөгжлийн түүчээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны хүрээнд оюутан залуучуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, зөв дадал суулгахад чиглэгдэж байгаа юм.

Өнөөдөр Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны нээлтийг Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд нийт 156 мянган оюутан суралцаж байна. Үүний 92.8 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт суралцаж байгаа юм. Оюутнуудын дунд хорт зуршил /архи тамхи / хэрэглэх байдал, бэлгийн замын халдварт өвчин, мөн үр хөндөлтийн асуудал их байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл Монгол Улсын хэмжээнд 17530 удаагийн үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэнээс 5,3 хувь нь 20-оос доош насныхан 70 хувь нь 20-34 насныхан байгаа юм. Мөн 35-аас дээш насныхан 24,7 хувьтай гарчээ. Тэр дундаа 20-оос доош насныхан үр хөндүүлэх нь өмнөх оныхоос 5,3 хувиар нэмэгдсэн байна.


Тиймээс оюутнуудын эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд оюутнуудын дунд эрүүл мэндийн ойлголтуудыг өгөх зорилгоор бүх Их дээд сургуулийн оюутнуудад эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрсдлийн үнэлгээ, халдварт болон халдварт бус өвчий үзлэг, Элэгний ВС вирус илрүүлэх шинжилгээг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрд 2018-10-22 18:42:31
    Дөнгөж төлөвлөж байгаа юм байна ш дээ тэгээд гарчиг нь хариу шиг байх юм
    103.57.95.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-22 12:53:36
    оюутан болж хотод амьдрана гэдэг нь золбин нохойн ороо штг болдогш дээ гадуур гараад хар эгээ сүрэг нохой гэсэн үг хөдөө байгаа эцэг эх нь эрдэм ном сурж ...
    202.9.43.24
    Мэдэгдсэн Хариулах
  • byzar ebchinees salzgaaya?.... 2018-10-22 11:41:24
    Mongoliin ireedyi maani byzar sibsegt hytgaldan oloh olohgyi bylai ebchineer ebchilbel manai saihan eh ornii ner ynah ni ter dee!!!eh ornoo geh er emgyi l cha
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-22 11:24:49
    Хятадад жирэмсэн оюутан гэж хэзээ ч байдаггүй. Хичээлээ тараад л номын санд, шөнө номын сан хаангуут хоосон анги олоод л хичээлээ хийдэг. Үхэр монголын үр садаа...
    139.227.244.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-22 09:36:16
    Ялангуяа хөдөөнөөс ирсэн охид эцэг эхийнхээ хажууд амьдармаар байна шүү. Хотод ирээд бие дааж чадахгүй элдэв зүйлд орооцолдоод байна.
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-10-22 08:33:56
    Малнууд сургууль эхлэхэд хэдэн тѳгрѳгтэй ирдэг.Тэрийгээ архи янхан хоёрт маллуулж дуусгаад хариуд нь ДОХ Тэмбүү аваад дуусдаг.
    202.9.43.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Яяя 2018-10-22 08:27:15
    Эцэг эхчүүд хүүхэддээ анхаараач. Мөнгө мөнгө гээд яваад байдаг үр хүүхэд нь хүн биш боллоо. Хэлэх ёстой үг сургаалаа хүүхэддээ хэл. Өөрөө ойлгоно гэж байхгүй. ...
    64.119.20.14
    Мэдэгдсэн Хариулах