Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг тогтоожээ
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс 2014-2015 оны  өвөл, хаврын бэлчээрийн даацыг тогтоожээ. Ингэхдээ  бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэргийг тооцоолсон байна. Зуншлагын байдал өнгөрсөн сарын байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 30 орчим хувьд ганду, 10 хүрэхгүй хувьд гантай байна гэсэн тооцоо гарчээ. Тиймээс нийт нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор оруулах боломжтой аж. Харин 30 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломжгүй байгаа тул отор нүүдэл, хадлан тэжээл зэрэг өвлийн бэлтгэлээ эртхэн анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Харин аймгийн дүнгээр нь авч үзвэл Ховд, Архангай, Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын зарим суманд бэлчээрийн даац хэтэрч гарсан байна. Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Манхан, Зэрэг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Архангайн Булган, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Өлзийт, Сүхбаатарын Мөнххаан,  Дундговийн Адаацаг, Луус, Өлзийт, Дорноговийн Улаанбадрах, Сайхандулаан, Мандах, Даланжаргалан, Өмнөговийн Ханхонгор зэрэг аймаг сумдад даац их хэмжээгээр хэтэрчээ. Иймээс дээрх газруудад мал өвөлжих, хаваржих байдал хүндрэхээр байгаа тул зохицуулалт хийх шаардлагатай  болжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.