Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс “хумсалсан” дарга нарыг дахин шалгуулна
Нийслэлийн цэцэрлэгийн багачуудын хоол хүнсний мөнгөнөөс зувчуулсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга нарыг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлжээ.

Харин прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс хэргийг дахин шалгах ёстой гэж үзэж хэргийг буцаасан байна.

Тэд албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс, хүнсний ногоо,  мах махан бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр гэрээ байгуулан худалдан авдаг байжээ. Ингэхдээ бусдаас хээл хахууль авсан хэмээн тэднийг буруутгаж, шалгажээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2018-10-22 15:09:59
    Цэцэрлэгийн ажилтан, ажилчид ч хоолноос идсээр ирсэнг ч өөрчлөх хэрэгтэй
    103.229.121.228
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2018-10-22 13:55:25
    Нялх балчир үрсийн хоолноос хумсалдаг ямар бузар нүгэлтэй амьтас байдаг байнаа????
    103.229.120.116
    Мэдэгдсэн Хариулах