Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шүүхэд өгөх тухай мэдээлнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт:
“Чингис” зочид буудалд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

09:00 цагт: Төрийн ордонд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн болно.

09:00 цагт: “Бишрэлт” зочид буудалд “Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт, нээлттэй семинар болно.

10:00 цагт: Монголбанкинд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хуримтлалын аян”-ы нээлт болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10:00 цагт: Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Хүүхэд аюулгүйн бүс-Аюулгүй тээвэрлэлт" сэдэвт зөвлөгөөн болно.

10:00 цагт: ЭМЯ-нд “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Шавь” цогцолбор сургуульд хүүхдийг эрхийг хамгаалах “Хүүхэд хамгаалагч-Children police” үйл ажиллагааны нээлт болно.

11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Дархан Монгол нэгдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шүүхэд өгөх талаар мэдээлэл хийнэ.

17:00 цагт: “Тэнгис” кино театрт “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн ёслол болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-10-22 02:05:48
    Saihanbileg nowshiin amitang ter Dubain geree, busad huuli bus shiidwer bas genet bayjsan zergeer ni shalgaj unen moniig ni togtoogoochee ATG bitgii dawruulaach...