АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 12 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болж өндөрлөв.
Хоёр өдөр үргэлжлэх тус чуулга уулзалт "Даяаршсан сорилтын төлөө дэлхий нийтийн түншлэл" гэсэн уриан дор тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэв. Уулзалтад одоогийн байдлаар 51 улсын төрийн тэргүүн оролцжээ.
АСЕМ-ын энэхүү дээд хэмжээний ээлжит уулзалтын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ.
Тэрбээр тоглолтынхоо бэлтгэлийг Монголдоо хийсэн бөгөөд өөрийн багш ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховойн хамт Брюсселтай хамт очжээ. Тоглолтоо “Монголын тал нутаг” дуугаар эхэлж хүндэт зочдод өөрийнхөө шилдэг сор болсон уран бүтээлүүдээр сонорыг нь мялаажээ.
О.Сайхан
Оллоо.mn