Энэ ондоо багтаан арилжааны банкууд өөрийн хөрөнгийн дутуугаа нөхөх ёстой
Монгол Улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны 05 дугаар сарын 08-ний өдөр нийт банкуудад энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг нөхөх албан тоот хүргүүлсэн талаар мэдээлж байсан билээ.

Тэгвэл тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгийн дутууг нөхөн бүрдүүлж чадаагүй, системийн нөлөө бүхий банкууд гарвал дахин хөрөнгөжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолсон юм.

Харин системийн нөлөө бүхий банкны жагсаалтад ороогүй банк хамрагдахгүй хэмээн тайлбарлав.

Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк бололцоотой бүх алхамуудыг хийж байгаа эсэхийг гишүүд лавлахад валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг суваг болох алтны худалдан авалтыг сайжруулах зорилгоор Төв банк олон ажлыг хийсэн бөгөөд энэ жил 22 тонн алт худалдан авах зорилт тавьжээ.

Одоогоор 16 тонн алтыг худалдан аваад цэвэршүүлсэн байгаа гэв. Үлдээд байгаа хугацаанд зорилтыг бүрэн биелүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал, гадаад валютын улсын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Алтны худалдан авалт улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг суваг бөгөөд үүнээс гадна экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн бодлогоо эрчимжүүлэх зэрэг нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гол бодлого гэдгийг онцлов. 


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сур 2018-10-21 12:03:31
    баяртсайхан чи юу яриад байгаа нөлөө бүхий банк гэж жижин банкинд олон хүн мөнгөө хадгагалуулдаг тэд хохирох уу
    66.181.188.243
    Мэдэгдсэн Хариулах