Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. 

Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын хавсралтыг дараах холбоосоос харна уу. http://legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882

Мэдүүлгийн загварыг дараах холбоосоос татаж авна уу. http://legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.