Ачаалал ихтэй дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийв

Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг “Цэцэг” төвийн уулзвар, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж дуусчээ.



Урдах зам нь түгжрэлтэй байгааг харсан байтлаа анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолооч нараас болж эсрэг болон хөндлөн урсгалаар зорчиж буй хүмүүс хөдөлгөөнөө хязгаарлуулан, үүний улмаас бусад чиглэлийн хөдөлгөөний эрчим саардаг. Тэгвэл шар дөрвөлжин тэмдэглэгээг томоохон уулзваруудад хийж, камераар хянаснаар эл зөрчил буурна гэсэн тооцоо бий.





Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-10-18 14:19:35
    orkuud torguulahguin told busad mashinii urduur chiheed avaar nemegdene gesen ug. jiriin irgedee daramtalsan demii ajil sedej baih yum.
  • ? 2018-10-18 08:33:03
    Үхэрнүүд ялгаагүй л дайраад орно доо!!!
  •  2018-10-18 06:23:19
    ХАРЪЯ ДАА. Нөгөө зүүн эргэхгүй гэж будаад мөнгө идсэн шиг юм болох бий дээ. Түгжрэл буурах нь юу л бол. шар гэрлээ асдаг болгомоор доо.
  • matilda 2018-10-18 05:27:42
    Хурдан зээлийн санал 2% Илгээх Холбоо барих: Имэйл: matildalecoustre@gmail.com Зээл хайж байгаа хэн нэгэнд би ярьдаг. И-мэйл: matildalecoustre@gmail.com И-м...