1.3 сая ам.долларын хэрэгт хурандаа Ч.Болдбаатар холбоогүй гэв
Олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр “Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад удаж байна.
 
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хандахад цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нь уг хэрэгт холбогдолгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна.
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.  
   
Уг мэдэгдэлд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “1.3 сая ам.долларын хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдолгүй” гэсэн залруулга мэдээлэл өгсөн байна.
 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-18 07:47:52
    Нэр ус, зураг хөрөнтэй нь гаргаж заралчихаад биш гэх нь ч хаашаа юм бэ. Дадсан ажлаа хийх гэж байгаа юм болов уу?
  •  2018-10-18 06:36:40
    Хийж дадсан нуух булзааруулах,мартуулах ажилдаа шуурхайлан орж дээ.Тэгвэл анхнаас яах гэж мэдээлсэн юм.тэр мэдээгээ үз.мэдээлэл үнэн байлгүй.бид үнэн гэж үзнэ...
  • иргэн 2018-10-18 06:21:09
    сайхан минь зев бичгийн дурмээ мэдэхгуй амьтан хун гутгэсэн хэрэгт унав даа
  • зочин 2018-10-18 04:50:05
    Нөгөө Доржийн гэртээ андуурсан уу, гоё ш дээ.
  • ИЙ 2018-10-18 04:10:14
    ий эргэлзээ төрөхүйц эвгүй царайтай хүн байхчинвээ таминээ
  • За одоо нөгөө аргаа хэрэглээд эхэллээ 2018-10-18 03:59:22
    Энэ хэрэг их том албан тушаалтантай холбоотой нь үнэн. Одоо тэдний хэргийг зөөлрүүлэх, цагаатгах алхамудаа хийж эхэлж бн.