Засгийн газар 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор Эрдэнэтийн 49 хувийн хэргийг хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгч "Монголиан коппер корпорейшн" ХХК Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэсэн.

Харин Засгийн газраас энэхүү асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргалаа.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • H 2018-11-11 05:50:58
    Huulindaa uurchlult oruulah gj bgan bishvv
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2018-10-18 03:04:07
    Элбэгдоржийн тавьсан Ерөнхий шүүгч-д гомдол гаргаад нэмэргүй дээ...ҮХЦ-ийн шийдвэр чинь эцсийн шийдвэр тул түүнийгээ бариад л явах хэрэгтэй....
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 49 2018-10-18 01:41:49
    ХУДАЛДАГДСАН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД урвагч засгийн газар нэхэмжлэл гаргаж энэ тэр. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ
    66.181.168.220
    Мэдэгдсэн Хариулах