Н.Баяртсайхан: Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.доллар босгож чадлаа

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр валютын ханшийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийв. Тэрбээр байнгын хорооны гишүүдэд валютын ханшийн талаар мэдээлэл өгөх үеэрээ доорх мэдээллийг хийсэн юм. 

Н.Баяртсайхан: Нэг сайн мэдээ дуулгамар байна. Юу гэхээр өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр амжилттай босголоо. Энэ бол ямар нэгэн Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр Монголбанкны зүгээс амжилт гэж харж байгаа.

Энэ мөнгийг босгосон явдал бол манай гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. 2019 он гараад 380 орчим ам.долларын өр төлөх хугацаа, график нь гарсан байгаа. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна. Мөн цаана Монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо" гэв.   

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-10-28 04:24:57
    Одоо эрхмүүд минь наад банкаа л бага хүүтэй тэгээд хувааж ид арилжааны банкаар түүний хүүгээр бүү оролд
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-17 11:13:14
    Ylsturchid hezee hardag bish boddog boloh um bol doo.
    66.181.183.49
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-10-17 11:09:02
    AVILGACHIN GARUUDAA TOSOV OO TANAACHEE. SANGIIN SAID N YAJ TEGJ HUVAARILJ CHADAJIINA AA. SHUUD OGTCOR.
    106.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-10-17 09:04:37
    Зээл л авсан байна. Наадах чинь эргэн төлөгдөх ёстой мөнгө шүү дээ.
    74.82.60.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэгүүдэээ 2018-10-17 07:09:56
    Бонд- өрийн бичиг мөнгө босгох биш зээл авч чадлаа гэмээр юм нэр нь өөр зээл шүү дээ малнуудааа эргүүлж хүүтэй төлөх мөнгө
    202.131.228.178
    Мэдэгдсэн Хариулах