Утаагүй зуухыг дамлан зарвал торгоно
Намрын улирал ирж нийслэлчүүд бид өнөөх л утааны асуудалтайгаа нүүр тулах цаг ойртож байна. Жил бүр утаанд зарцуулах мөнгөний тоо нэмэгддэг ч утаа буурахгүй хэвээр байгаа юм. Нийслэл хотод 190 мянга орчим өрх нүүрс хэрэглэдэг. Иймд эдгээр айл өрхүүдэд утаа бага ялгаруулдаг зуух хөнгөлттэй үнээр тарааснаар хүхэрлэгийн хэмжээ буурах боломжтойг албаныхан хэлж байсан. Тэдний хэлснээр 2011-2013 оны хооронд энэ хэмжээ 40 хувиар буурсан аж.

Гэвч зарим айл өрхүүд хөнгөлттэй үнээр худалдан авсан зуухаа огт хэрэглэхгүй утаа их ялгаруулдаг зуухаа хэрэглэсээр байгаа нь агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнгүй болгож байгааг албаныхан онцлон хэлсээр байна. Айл өрхүүд зуухаа хөдөөнийхөнп дамлан зарах байдал нэлээд гарч байгаа аж. Иймээс эдгээр айл өрхүүдэд энэ жилээс эхлэн арга хэмжээ авч, торгууль ноогдуулахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд 157 мянган айл өрх 90 хувийн хөнгөлттэй үнээр зуух худалдан авчээ. Тиймээс энэ намраас эхлэн хөнгөлттэй үнээр авсан зуухаа ашиглаж байгаа эсэхийг нарийвчлан шалгах юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бодол 2014-09-29 06:16:38
    Их хэмжээний хөнгөлөлттэй зарж байгаа нь алдаа байж магадгүй. Жил бүр 10%-г төлөхөөр 10 жилийн хугацаатай лизингээр худалдах. Эсхүл бүр зарахгүй төрийн өмчийн хэлбэрээр ашиглуулж болох юм даа. Худалдаад авчихсан гэдэг нь дамжуулж зарж болно гэж бодуулна.
    122.201.19.134
    Мэдэгдсэн Хариулах