Шинэлэг барилдаан зохион байгуулна
Монгол бөхийн "Жудаг" группийн админ нарын санаачилгаар ирэх сарын эхний 7 хоногт нэгэн шинэлэг барилдаан Буянт ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна.
 
Барилдаан нэг өдөрт багтаан болох бөгөөд үдээс өмнө жүжигчид, дуучид болон “Жудаг” группийн гишүүд оролцсон нийтийн Монгол 64 бөхийн барилдаан, үдээс хойш өнөө цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа Улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд оролцсон шилдэг 20 бөхийн халз барилдаан болно.

Энэхүү барилдаанд одоогоор улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Л.Лхаа-Очир, Ч.Хөхчирэнгэр, Э.Ванданцэрэн, Б.Серик нарын улсын цолтнууд барилдана гэдгээ мэдэгджээ.

Нийтийн Монгол 64 бөхийн барилдаанд Оддын бэсрэг наадмын дархан аварга, “Мөрөөдлийн теат”-рын жүжигчин Г.Алтаншагай, даян аварга, дуучин Д.Намсрайноров, аварга Б.Болдбаатар, Т.Ганбүргэд, арслан дуучин Я.Гэрэлчулуун, харцага дуучин Б.Эрдэнэхүү нар барилдахаар нэрсээ өгчээ.

Даваа болгоны дундуур урлаг, соёлын арга хэмжээтэй бөгөөд 5-н азтай үзэгчид хурдан удмын даага бэлэглэнэ. Мөн үзэгчдийн дунд тэмцээнтэй бөгөөд шагналын бай өндөр ажээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine