Г.Ариунбаатар АСЕМ-ийн соёлын наадамд оролцоно

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 18,19-нд Бельги улсын Брюссель хотод болно.

АСЕМ-ийн үеэр буюу аравдугаар сарын 18-30-ны хооронд урлаг соёлын наадам зохион байгуулагдах юм байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ.

Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болох гэнэ. Наадмын үеэр циркийн үзүүлбэр, бүжиг, кино, хөгжил, дуу гэх мэт урлагийн маш олон төрлөөр тоглолт зохион байгуулагдана.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.