Сургуулийн захирлууд "Үдийн цай"-ны бизнесээсээ саллаа
Бага ангийн хүүхдүүдэд зориулсан “Үдийн цай" хөтөлбөр хэрэгжээд нэлээд хэдэн оныг үдлээ. Ийм төрлийн хөтөлбөр ганцхан манай улсад байдаг зүйл биш л дээ. Тухайлбал, Япончууд хүүхэд бүртээ өдөрт аяга сүү улсаас өгөх хөтөлбөр гаргасны хүчинд хүн амынх нь дундаж өндөр нэмэгдсэн гэдэг. Тийм болохоор балчир үрсдээ сургууль дээр нь чанартай унд өгч байгаа нь ирээдүйгээ бодсон ухаалаг шийдвэр мөнөөсөө мөн.
 
Гэвч “Үдийн цай” хөтөлбөр санасан хэмжээнд хүрэхгүй байна гэсэн чамлал их бий. Иргэдийн дунд “Хүүхдүүдэд сургууль дээр нь чанаргүй хүнс өгч байхаар болих хэрэгтэй”, “Хүйтэн ороомог аль эсвэл боорцог л өгдөг юм билээ. Ор нэр хаасан ажил даа” гэх мэт гомдоллосон яриа элбэг. Түүний дээр “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хордлогод орсон тохиолдол ч гарч л байлаа.
 
Ийм байдал үүссэний учир нь сургуулиин захирлуудад байсан аж. Тодруулбал, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газартай хийх гэрээ үүргийг сургуулийн захирлуудад шилжүүлсэн тэр явдлаас эхтэй юм. Баримт дурдая. Нийслэлийн Засаг даргын 2009 оны хоёрдугаар сарын 18-ний өдрийн 63 дугаар захирамж бий.
 
Түүнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1, 2, 7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-удад  хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлж “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх зорилтын хүрээнд сургуулиудын цайны газруудыг өргөтгөх, тоног төхөөрөмжөөр хангаж улмаар хүүхэд багачуудыг чанартай аюулгүй стандартын шаардлага хангасан хоол хүнсээр хангахтай холбогдуулан 2009 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн сургуулиудын цайны газрыг ажиллуулж байгаа иргэн, аж ахуйн байгууллагуудтай байгуулсан гурвалсан түрээсийг цуцалж, сургуулийн мэдэлд шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай” гэжээ.
 
Уг захирамж шууд утгаараа гурвалсан гэрээгүй болж сургуулийн цайны газруудыг сургуулийн захирлуудад өгсөн гэхэд болно. Энэ шийдвэрээс үүдэн сургуульд суралцагчдын боловсролын чанарыг сайжруулах, арга зүйн үр дүнг дээшлүүлэх талаар удирдлагын ажил хийх ёстой албан тушаалтан аж ахуйн ажилтай ноцолдож эхэлжээ.
 
Түүний үр дүнд “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирлуудын гол бизнес болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Аливаа нэг сургуулийн захирал цайны газраа өөрөө сонгож ажиллуулах эрхтэй болсноор ах, дүү, анд нөхөд, амраг саднаараа нийлж цайны газар ажиллуулах болсон. Үгүй юм гэхэд сургууль дотроо үйл ажиллагаа явуулж буй цайны газартай ашиг сонирхол нь нэгдчихсэн жишээ  олон. Ямар олигтойдоо “Ийм гурилан боов 200 төгрөгөөр хийгээд өгч чадах уу” гээд цех хэсээд явсан сургуулийн захирлын тухай барим тавин яриа гарч байхав дээ. Зүгээр л гурилан боов тарааж өгөөд  үдийн цай дуусаа. Ийм л байдалтай болчихсон байж.
 
Тиймээс сургуулийн захирлуудаас сургуулийн цайны газрын эзэн байх эрхийг нь салгажээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 14-ний өдөр нийслэлийн Засаг дарга А/698 тоот захирамж гаргаж дээр дурдсан буюу 2009 оны 63 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Шинэ захирамжид “Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд байгуулсан сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг цуцалж, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш ажилчдыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх, Монгол Улсын Засгийн газрын “Үдийн цай” хөтөлбөрийг ханган ажиллах цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулан сургуулийн захирал, иргэн аж ахуйн нэгж, нийслэлийн Өмчийн харил­цааны газартай цайны газрын түрээ­сийн гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай” гэсэн байна.
 
Ингэснээр “Үдийн цай” хөтөлбөрт чанартай эрүүл хүнс оруулж, сурагчдад хүргэх зорилт биеллээ олж байгаа юм. Мөн өмнө нь сургуулийн цайны газрууд нийслэлийн төсөвт хөрөнгө хуримтлуулдаггүй байсан байна. Харин одоо шинэ захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны газар сургуулийн цайны газруудаас түрээсийн төлбөр авч эхлэхээр болсон тул нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулах боломжтой болжээ.
 
Нийслэлийн Өмчийн Харилцааны  Газраасхэвлэл мэдээллээр тендерийг нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт явуулжээ. Уг шалгаруулалтад 240 гаруй байгууллага нийслэлийн Өмчийн харилцааны газарт сана­лаа ирүүлсэнээс 92 нь тэнцэж сур­гуулийн цайны газар ажиллуулах эрхээ авсан байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын хамтарсан комисс ажиллаж сонгон шалгаруулалт хийж, гурвалсан гэрээг байгуулсан аж. Тэгвэл дээрх сонгон шалгаруулалтаар өмнө нь сургуулийн цайны газрыг ажиллуулж “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан газруудын 30 орчим хувь нь үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон гэнэ. Харин бусад нь зохих шаардлага хангахгүй байсан тул хасагдаж өөр аж ахуйн нэгжүүдээр шинэчлэгджээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газар улирал тутам хяналт тавьж ажиллаж байх юм байна.
 
Гэвч асуудал ингээд дуусаагүй аж. Ашиг сонирхлын зөрчилтэй байсан сургуулийн захирал, хуучин цайны газрууд асуудал гаргаж эхэлсэн тухай албаныхан хэлж байгаа. Өмнө нь байсан цайны газруудын ихэнх нь байраа суллаж өгөхгүй байх зэргээр хүндрэл учруулж эхэлсэн байна. Түүний дээр төрөл бүрээр дарамт учруулж, түлхүүрээ өгөлгүй зугтах явдал гарчээ. Тухайлбал, 45 болон 18 дугаар сургуулийг нэрлэж болох юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард өмнө нь сургуулийн захирлуудтай гэрээ байгуулсан цайны газруудын гэрээг цуцлах тухай нийслэлийн Боловсролын газраас зарлаж байсан аж. Гэтэл зарласаар байтал оролцоогүй, аль эсвэл оролцохдоо бичиг баримт дутуу бүрдүүлж хасагдчихаад хэл ам татлаад байгаа цайны газрууд ч бий гэнэ. Энэ бол өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл юм. Ямартай ч энэ хичээлийн жилээс эхлэн шинээр сонгогдсон цайны газрууд “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа юм байна. Энэ мэдээ эцэг, эхчүүдийн санаа зовсон нэг асуудлыг ч гэсэн нимгэлсэн байх аа.
 
Нийслэл таймс
Ж.Баярсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-28 09:41:19
    боорцог нь цайтагаа нийлээд 600 төг Иим юм хийснээс эцэг эхээр нь үдийн боовыг нь бэлтгүүлээд улс өчнөөн тэрбум төгрөгөө хэмнэ ???????
    202.179.10.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-04-20 09:40:49
    600 төгрөгөөр өгч байгаа үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд ашигаа хархаар хүүхдүүдэд хэдэн төгрөгийн хоол өгөх нь ойлгожтой шүү дээ.
    49.0.161.96
    Мэдэгдсэн Хариулах
  • чихэр 2014-09-11 09:21:01
    энэ сонгон шалгаруулалтаас болж зарим захиралууд боож үхнээнээ урд цайны газартайгаа мөнгө төгрөгний холбоотой асуудалтай том толгойтой захирал ичээч энэ ажил бол зүйтэй ажил шүү өөрөөр ажиллааяя
    103.26.193.33
    Мэдэгдсэн Хариулах
  • чихэр 2014-09-11 09:20:16
    энэ сонгон шалгаруулалтаас болж зарим захиралууд боож үхнээнээ урд цайны газартайгаа мөнгө төгрөгний холбоотой асуудалтай том толгойтой захирал ичээч энэ ажил бол зүйтэй ажил шүү өөр ажиллааяя
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах
  • жимсээ 2014-09-02 17:51:43
    Эцэг эх нь хүүхэддээ жаахан хоол унд боож өгөөд явуулж болно шүү дээ. Заавал улс хооллосон нэртэй, хугацаа нь дуусаж хөгцөрч муудсан хог шавхрууг бяцхан хүүхдүүдийн ам уруу шахах хэрэггүй. Далимд нь баахан хурган дарга, захирлууд л баяжиж байна. Үдийн цаы
    202.179.15.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-02 12:40:21
    60.000.000 maltai Mongol uls xyyxdyydee odriin xool ugch chadahgui... Emgenel gej uuniig l xelex baix ...
    112.72.13.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-09-02 06:59:44
    Үдийн цай хөтөлбөр гэж жилдээ олон тэрбум төгрөг зарж чухам хэнд ямар ашиг өгч байсаныг мэдэхгүй чухамдаа төрийн хосдол гэж л хэлэх байна эцэг эхчүүд бид энэ хөхөлбөртөй хөтөлбөргүй хүүхдээ өлсгөөгүй
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2014-09-02 03:29:43
    huviin surguuliud ydiin hool, tsai hotolboriig heregjyyldeg yy?
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2014-09-02 12:07:52
      Heregjuuldeg. Teriig ni uls tusvuusuu daadag.Manai uls bayan bolohooroo irgediinhee buh zardliig mud daadag bolno. Irged ni ajil hiihgu, arhi uugaad l suuj baij bolno. MANAN
      76.165.245.250
      Мэдэгдсэн Хариулах