Машиндаа нууж явсан 30 гаруй тарвагыг илрүүлжээ
 
СХД-ийн 22 дугаар товчооны цаана буюу аюулгүйн тойрог дээр Тээврийн цагдаагийн хэлтсээс шинэ хяналтын хэлтэс байгуулан ашиглалтад оруулжээ. Энэ хэлтэс нь зам тээврийн зөрчлийг илрүүлж газар дээр нь арга хэмжээ авах ёстой аж. Хуучин энэ уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчид 24 цаг машинтай зогсч албан үүргээ гүйцэтгэдэг байсан бол энэ жилээс эхэлж ийнхүү өөрийн гэсэн шинэ байртай болсон байна.

Ер нь зам тээврийн зөрчил улирлын чанартай байдаг. Намар ургац хураалтын үед даац хэтрүүлэх, өвөл малын хулгай ихэсдэг учраас хулгайн мал, мах оруулах,  түүнчлэн хууль бусаар агнасан тарвага, тарваганы мах оруулахыг завдсан  зөрчлүүд байнга гардаг байна. Энэ сарын 09-нд гэхэд автомашиндаа 30 гаруй тарвага нууж оруулж ирэхийг завдсан хэргийг илрүүлсэн байна.

Замын цагдаагийн ахлагч Д.Батчулуун уг постон дээр эргүүл гүйцэтгэдэг бөгөөд тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй тарвагыг хууль бусаар нийслэл рүү оруулж ирсэн байна. Хүмүүс ачааны бус суудлын машинд нууж хотруу оруулахыг их санаархдаг.

Гурван жилийн өмнө Завхан аймгаас хууль бусаар агнасан 360 тарвага нууж ачиж явсан зөрчлийг илрүүлж байсан. Мөн 2016 онд Говь-Алтай аймгийн Цогт сумаас нэг тонн адууны мах ачсан гэсэн гарал үүслийн бичигтэй тээврийн хэрэгслийг шалгахад  махны доор 110 тарвага нуусан байсныг  илрүүлсэн. Махаар өнгөлөн далдалт хийж олон тооны тарвага хууль бусаар тээвэрлэх тохиолдол их гарсан” гэв.

О.Сайхан
Оллоо
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-15 14:52:32
    Байгаль руугаа дайрахаа больмоор юм
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-10-15 02:10:19
    ядуу өлсөж байгаа ард түмэн хямд олдож байгаа хулгана зурамаа гоочлохгүй яадгийн бэ.
    103.26.193.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ene amitaniig esgehiig hichee?Mongolchyy 2018-10-14 15:29:30
    ene sar ogtonoon byy id l dee!!odoo bolno?Mongolchyyd aa!!!ene amitaniig byy al!!!!
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2018-10-14 13:26:51
    Zamiin tsagdaagiin ahlagch Batchuluun gedeg nogor hahuuli avaad tiim olon tarvaga hot ruu oruulsan ym baih daa. Araich dee dendchihsen ymaa. Ajilaas ni halaach!...
    182.160.34.112
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-14 07:04:41
    сайхан чи мэдээ бичиж чадахгуй бол гудамжны хог цэвэрлэлдээ хун юу чаддагаа хийх нь биенд амар байдаг юм гэхдээ чи ч гудамж цэвэрлэж чадахгуйдээ
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-14 05:54:09
    ter postyn tsagdaa chini 800 tarwaga khuuli busaar oruulsan yum UU? saykhanaa ,
    103.229.121.25
    Мэдэгдсэн Хариулах