В.Путины айлчлал Монголд ямар өгөөжтэй вэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал маргааш эхэлнэ. Түүний хувьд гурав дахь удаагаа Монгол Улсад айлчилж байгаа юм. Владимр Путины энэ удаагийн айлчлалаар хоёр орон харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэнэ гэж албаныхан тайлбарлаж байгаа. Гэвч зургаахан цагийн айлчлалаар олон асуудлыг хэлэлцэж чадахгүй байх гэсэн эмээлт байгаа юм.

Ямартай ч айлчлалын дүнд хөршүүд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлыг шийдвэрлэх хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар
ямар асуудлыг ярилцах вэ

Монголын тал тээвэр, хөрөнгө оруулалтын асуудал, гадаад худалдаа болон хувь нийлүүлсэн “Эрдэнэт”, Монгол росцветмент”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг компаниудын эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар яриа хэлэлцээрүүд хийгдэх аж. Мөн хөдөө аж ахуй, мах, хүнсний салбарт ч томоохон хэлэлцээр хийгдэх талаар эх сурвалжууд мэдэгдэж байна.

Ер нь манай талаас ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн асуудлыг хөндөх нь ашигтай гэж эдийн засагчид зөвлөж байгаа аж. Хоёр орны худалдааны эргэлт 2013 онд 1623.6 сая ам.долларт хүрсэн. Гэхдээ Монголын импорт 1561.9 сая ам.доллар, экспорт 61.8 сая ам.доллар болсон нь манай талын худалдааны алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрэхэд нөлөөлжээ. Худалдааны алдагдлын хэмжээ ийн өндөр гарч байгаа нь нефтийн бүтээгдэхүүний экспортоос шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл бид нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 шахам хувийг Оросоос импортолдогтой холбоотой гэж тайлбарлаж байна.

Гэхдээ 2010 онд Ерөнхий сайд С.Батболд хойд хөршид айлчлах үеэрээ Монгол, Оросын хоорондын худалдааг либеральчлах, худалдааны алдагдлыг багасгах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, үүн дотроо мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон ч төдий л үр дүн гараагүй тул үүнийг одоогийн айлчлалаар эцэслэх нь Монголд экспортоо нэмэгдүүлэх өргөн боломжийг эрэлхийлэх аж. Ер нь Монголын мах, махан бүтээгдэхүүнд Оросын талаас хорио цээр тавьдаг нь экспортыг нэмэгдүүлэхэд гол саад учруулсаар иржээ.

 
Харин тэд Монголоос юу хүсэх бол

Монголоос ОХУ-д нэр бүхий бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг хүссэний хариуд манайхаас Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах, уран олборлох асуудлыг тавьж мэдэх юм. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монголд айлчлах бүртээ дээрх асуудлуудыг тавьсаар ирсэн байна. ОХУ-ын Монгол дахь сонирхол ерөнхийдөө уран гэж хэлж болохоор байгаа юм.  Харин манай улсын иргэд энэхүү ашигт малтмалын олборлолтод тийм ч таатай хандахгүй байгаа билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал хэрхэн үргэлжлэх, чухам ямар асуудал яригдах, Монголд хэр ашигтай байх зэрэг нь маргааш тодорхой болох биз.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долгор 2014-09-03 06:38:45
    ОХУ-д ерөнхийлөгч Путины санаачлагаар малын эмч нарын өдрийг жил бүрийн 8-р сарын 31-нд тэмдэглэх болсон байна. Мал эрүүл бол малын гаралтай бүх хүнс эрүүл. Иймд манай малыг эрүүлжүүлэхэд хөрөнгө оруулалт хийвэл мөн сайхнаа. Үр хүүхдүүд, хөгшчүүд маань
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • доржоо 2014-09-02 22:13:16
    монгол 20 жилийн өмнө л жижиг дунд үйлдвэр жижиг дунд үйлдвэр гэж төр засаг нь ярьсан бүтсэн ч юм алга. Одоо ч бас л жижиг дунд үйлдвэр гэсээр л сууна. Гэтэл олигтойхон том хөдлөөд хүнд үйлдвэр хөгжүүлэх боломж цаг хугацаа нь аль хэдийнээ бүрдчихсэн байна
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-02 22:04:10
    ураны асуудлаар яривал сайн л биз дээ. Бид хэнээс айж ашигт малтмалаа олборлож ашиглаж чадахгүй жижиг орны байдлаар байх хэрэгтэй юм бэ. Ураныг зөв ашиглаж эх орны хөрсөн доор байгаа эд баялагаа юм болгох хэрэгтэй биз дээ. хэзээ болтол энэ баялагаа хөсөр
    103.26.193.32
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-02 11:51:42
    Uranaa ashiglaj chadahgui yum chin bayjmal chigeer ni ogood harin orons ni shatahuun unegui avya.
    182.160.4.207
    Мэдэгдсэн Хариулах
  • putin 2014-09-02 05:40:10
    Bitgii ir zail tsaishaa
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • ggg 2014-09-02 03:55:59
    Uran l yarigdana biz
    119.40.102.95
    Мэдэгдсэн Хариулах