Ирэх сараас эхлэн 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тодруулбал, иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд таван жилийн хугацаатай шинээр авч байгаа юм.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна. Тус хуулийн 17.3-д "Дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа 5 жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. Харин 16-аас доош насны хүүхдэд энгийн гадаад паспортыг 5 жилээр олгоно" гэж заажээ.

Дашрамд дурьдахад,  ихэнх орнууд гадаад паспортыг 10 жилийн хугацаатайгаар олгодог байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naraa 2018-10-14 09:31:14
    Tegeed yag unen yumuu?unen bol mash sain baina 10jileer abbal une ni hed be
    212.95.5.252
    Мэдэгдсэн Хариулах
  • дорбинк нямка 2018-10-13 09:37:45
    Ингээд тэнэгтэцгээгээд байдагын үүнийгээ тэгээд эртхэн хэлж байхгүй яасын
    66.181.161.109
    Мэдэгдсэн Хариулах
    • тийм шүү 2018-10-14 01:35:55
      тийм шүү
      66.181.176.142
      Мэдэгдсэн Хариулах