Ургац хураалтын ажил эрчимжиж байна

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил үргэлжилж байна. Энэ сарын 12-ны байдлаар 46.3 мянган га-г ангилан хадаж, нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа, 12.5 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96,1 хувь, хүнсний ногооны 92,4 хувь, тэжээлийн 51,7 хувь, тосны ургамлын 30,2 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 65,5 хувьтай явагдаж байна.

Аравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч Мягмар гарагт Ургацын штабаас ирүүлсэн мэдээгээр ургац хураалт 58 хувьтай байсан бол гурван өдрийн дараах байдлаар энэ хувь 7,5 хувиар өссөн нь ургац хураалтын ажил эрчимжиж байгааг харуулж байна.

Хүснэгтээр ургацын хэмжээ өссөн үзүүлэлтийг харьцуулан харууллаа. 

Д/Д

Таримлын төрөл

10.09-ний байдлаар ургацын хэмжээ

онн)

10.12-ны байдлаар ургацын хэмжээ

онн)

 

Өссөн үзүүлэлт

(тонн)

1.

Үр тариа

213822

266347

  52525

2.

Төмс

156917

158674

1757

3.

Хүнсний ногоо

84495

88160

3665

4.

Тэжээл

66512

79687

14175

5.

Тосны ургамал

8642

9806

1164

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.