Урсгал сөрсөн жолооч нарыг 50 мянган төгрөгөөр торгож эхэлжээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн 2015 оны долдугаар сард шинэчлэн батлагдсан. Уг хууль дээр жолооч эсрэг урсгал сөрсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулж байсан. 
 
Харин Зөрчлийн тухай хууль өнгөрсөн 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээрх заалтад өөрчлөлт орсон билээ. Тодруулбал, урсгал сөрсөн жолоочийн жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа юм.
 
Тиймээс, замын цагдаагийн газраас автозамын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч байгаа аж.

Иймд, замын цагдаагийн албан хаагчид урсгал сөрсөн жолоочийг зогсоон торгох арга хэмжээ авч, жолоодох эрхийг тань газар дээр нь 3 сараар хүчингүй болгож, харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлдэг болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-15 02:22:43
    76 чинь байнга урсгал сөрж явдаг шүү дээ. өөрсдөө ийм байж юун торгох бэ? битгий донгос гэж хэлэе дээ.
  • ZOCHIN  2018-10-13 15:01:45
    URGAH NARANGAAS HOISH YVJ BGAAD NISEHIIN ZAMRUU ZUUN ERGEHED HOER ORGON URSGALTAI ZAMRUU OROHOD ZAAH TEMDEGGUI BJ BILEE.OGLOO ERT BAISAN UCHIR BU...
  • хотын иргэн 2018-10-12 09:42:40
    500000 аар торгох хэрэгтэй. Урсгал сөрөөд мөргөлдвөл хэдэн хүний амь нас эрсдэх билээ