Тайланд, Индонезоос ирэх жуулчдын тоо өсчээ

Манай улсын хилээр оны эхний есөн сард давхардсан тоогоор 4.6 сая зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 68.2 (1.5%) мянгаар өссөн үзүүлэлт юм байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 38.7 хувь нь Замын-Yүд, 18.7 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Гашуунсухайт, 11.4 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээхүрэн, 13.5 хувь нь бусад боомтоор оржээ.



Улсын хилээр оны эхний есөн сард гадаадын 485.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 45.7 (10.4%) мянгаар өсчээ. Тэдний 87.8 хувь нь 30 хүртэл хоног, 10.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.6 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар иржээ.

Гадаадын зорчигчдын 431.7 (88.9%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 48.5 (12.7%) мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 53.9 (11.1%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оны мөн үеэс Тайланд улсын жуулчид 628 (54.8%), Индонез улсынх 143 (38.1%), Турк улсынх 536 (30.5%), Энэтхэг улсынх 420 (28.2%) хүнээр тус тус өссөн бол БНАСАУ-ынх 401 (57.0%), Вьетнам улсынх 245 (28.4%), Австри улсынх 237 (16.0%) хүнээр буурчээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 2018 оны эхний 9 сард 62.2 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.3 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.9 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.



Хилээр орсон гадаадын зорчигчдын 34.1 хувийг БНХАУ-ын иргэд, 21.0 хувийг ОХУ-ын иргэд, 15.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.8 хувийг Япон улсын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 2.9 хувийг Казахстан улсын иргэд, 19.0 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 1.8 сая иргэн 2018 оны эхний 9 сард гадаадад зорчсоноос 1.3 (71.9%) сая нь хувийн журмаар зорчжээ.

Улсын хилээр 2018 оны эхний 9 сард давхардсан тоогоор 2.0 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 (0.1%) мянгаар буурчээ. Тэдгээрийн 40.6 хувийг ачааны машин, 30.4 хувийг суудлын машин, 26.7 хувийг ачааны вагон, 2.3 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 42.9 хувь нь Замын-Yүд, 19.9 хувь нь Гашуунсухайт, 11.0 хувь нь Шивээхүрэн, 7.5 хувь нь Сүхбаатар, 7.4 хувь нь Алтанбулаг, 11.3 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрчээ.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.