БНХАУ-ын Элчингийн гадаа бужигнаж байгаа иргэдийг зохицуулна
БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн оочер дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллахаар болжээ.

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан "БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэдгийг онцоллоо. 

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс заасан журмын дагуу өмнөх өдөр нь дугаар олгож байгаа. Тиймээс дугаар авсан виз хүсэгчдийн материалыг чирэгдүүлэлгүй хүлээн авч, ажиллаж байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зориг 2018-10-12 07:50:25
    Манай дүү сурахаар явах гэж бүтэн сар очерлож байж нэг юм болсон. Гол нь энд визний наймаа хийдэг нөхдүүд их байна. Цагдаа нараа таньдаг больчихсон
  • po 2018-10-12 07:40:57
    unegui hytad hel zaagad bhr chin bugd l yvj bnda
  • zochin 2018-10-12 07:16:27
    saykhanaa mini chi ub-d baydag uu? zurag chini vietnam ulsyn elchingiin zurag bayna