“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

Монголын залуу эрдэмтдийн холбоо /МЗЭХ/, БСШУСЯ, ШУА, ШУТС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг  “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэлж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Мөн  шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа – инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад энэ хурлын зорилго  оршдог юм.

Тус  хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС–ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртдэг уламжлалтай.

Өнө жил тус хуралд их, дээд сургууль, судалгааны байгууллага, хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Нийгэм-хүмүүнлэгийн ухааны салбар, ХАА-Биотехнологийн салбар, Эдийн засаг-менежмент гэсэн 6 салбараар хуралдаж байна.

Эх сурвалж: ШУА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.