Н.Цэрэнбат сайд аа, яндангийн шүүлтүүрээс өөр ухаалаг шийдэл алга уу
Утааны улирал хаяанд ирсэн энэ үед улстөрчид утаагаар “амьсгалж” эхэлжээ.

Наранд унтаж саранд бөөсөө хайна гэгчээр улирал нь ирэхээр тийм ч утаагүй зуух тараана, ийм ч утаагүй түлш гаргана гэж ярьдаг нь үнэн. Одоо бүр янданд утааны шүүлтүүр суурилуулах талаар салбарын сайд нь ярьж байна. Нэг айлын янданд 200 ам.доллар зориулна гэв үү. Үүнийг бизнес гэж харж, мөнгө идэх угаах арга гэж ард түмэн хардаж байна.

Жил болгон утаа бууруулахад их хэмжээний мөнгө төсөвлөдөг ч утаа нь буурдаггүй харин ч жилээс жилд нэмэгдэж байгааг харж байгаа шүү дээ. Уг нь өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгөөр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулсан бол илүү үр дүнтэй байх байсныг зарим гишүүд цухас дурдсан.

Яагаад орон сууцжуулж болохгүй гэж утаанаасаа салъя гэж бодож байгаа түрээсийн ч хамаагүй орон сууц барих хэрэгтэй. Өмнөх жилүүдэд утаанд зориулсан мөнгөөр 4000 айлын орон сууц барих боломжтой байсан гэдэг. Гэтэл утааны эсрэг зарцуулж байгаа нэрийн дор зувчуулаад дууссан.

Одоо тэгвэл салбарын яам нь утаа бууруулахад ямар ажил хийж байна. Айлдуудад яндангийн шүүлтүүр тавина гэх. Энэ хэр зөв оновчтой шийдэл бэ.

Тухайлбал, ирэх жилийн улсын төсөвт 154 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөжээ. Н.Цэрэнбат сайд анх ажлаа авахдаа агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны ажлыг хариуцаж ажиллахаа мэдэгдэж байсан.

Өнөөдрийн байдлаар 202 мянган өрх гал түлж байна. Үүний хэдэн хувьд нь яндангийн шүүлтүүр тавих юм. Ингэснээр хэдэн хувиар утаа буурах боломжтой юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд  төслийн зуухнаас эхлээд олон ажлыг хэрэгжүүлж байсан. Үр дүн нь хаана байна.

Салбарын сайд Н.Цэрэнбат “Утаа бууруулах хамгийн оновчтой арга нь янданд индукцийн аргаар пилтер буюу шүүлтүүр тавих. Богино хугацаанд утаа бууруулах арга энэ л байна. Гэр хорооллыг орон сууцжуулахад урт хугацааны төлөвлөлт шаардлагатай. Хийж, хэрэгжүүлж буй ажил болгон иргэдийн төлөө байдаг.

Ирэх онд төсөвлөсөн 154 тэрбум төгрөгөөс гэр хорооллын 100 мянган айлын яндан, 3 мянган нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна. Иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах нь түүхий нүүрс түлэх хэмжээг бууруулна. Тиймээс иргэдийг аль болох зөв ойлгоосой гэж хүсч байна” хэмээн ярьсан удаатай.

Ийм боломжгүй дэмий юм ярьж байхын оронд дээрх мөнгийг өөр зүйлд зарцуулсан нь дээр болов уу. Гал түлж, яндангаар утаа гарч байгаа тохиолдолд хэзээ ч агаарын бохирдол буурахгүй. 154 тэрбум төгрөгийг арай өөр аргаар буюу цахилгаан зуух, цахилгаан халаалт зэрэгт зарцуулсан бол. Зөв юманд зөв зүйлд зарцуулахыг салбарын сайдаас хүсье.

О.Од 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Утаагүй түлшээ хөнгөлөлтөөр тараагаачээ 2018-10-18 03:52:16
    Эртхэн тэр утаагүй шахмал түлшнийхээ үнийг хөнгөлж тараагаачээ. Түлж үзмээр бн. Их хурдан асаад дуусдаг гэж бн. Заавал ирэх жил гэмээргүй бн.
  • zochin 2018-10-16 14:30:07
    mungu ideh uhaalag bna
  • zz 2018-10-15 12:14:15
    150.000.000.000 төгрөг байрны төлбөрийх дунджаар 70 сая төгрөгний байрны 50% төлөөд айл өрхүүдийг оруулуул 4285 айл өрх байртай болчин шүүдээ юн тэр шүүлтүүр
  • Зочин 2018-10-15 01:45:19
    Боль л доо. Ингэж болохгүй ш дээ.
  •  2018-10-14 01:33:10
    бүгдийг хуугаар нь заазанд явуулахгүй бол цусыг минь ууж ханахгүй нь ээ
  • Зочин 2018-10-13 15:58:53
    200 сая хусаад баригдсан одоо БОАЖЯ- аар дүүрэн увс хүмүүс болгосон 150 тэрумыг хулгайлах баг нь бүрдчихээд шүүлтүүр яариад бгн бн
  • иргэн  2018-10-13 15:01:50
    тэнэг П...да
  • ЗОЧИН 2018-10-13 11:24:09
    ЭРЧИМ ХҮЧИНД ХЭМНЭЛТТЭЙ ЗӨНДӨӨ ЦАХИЛГААН ХАЛААГУУР БАЙХ ЧИНЬ ТЭРНЭЭСЭЭ ХӨНГӨЛТТӨЙ ҮНЭЭР АРД ИРГЭДДЭЭ ТАРААГААЧЭЭ..........
  • Ы 2018-10-13 05:58:10
    Цэвэр агаараар амьсгалах нь хүний үндсэн эрх зөрчигдөж байн шүү гишүүдээ. Наад захын юм шийдэж чадахгуй жүжиг тавьж мөнгө хулгайлахаа боль!
  • Сонгогч 2018-10-13 03:25:15
    Яндан бхад утаа гарч л таарна . Энэ хүн өөрийгөө ухаантай гэж бодоод бгаа юм уу. Тэр мөнгөөрөө эрчим хүчнийхээ асуудлыг шийдээч аюулгүй хямд
  • яана даа, харамсаж байна 2018-10-13 00:56:57
    МАН+АН ын мафижсан сүлжээг устгах замаар л авлигачдыг төрөөс зайлуулж чадна. ӨӨХ сонголт алга.
  • Зочин 2018-10-12 16:32:07
    Яндан Цэрэнбат. Ямар байна. Пийшин Цэрэнбат. Нүүрсчин Цэрэнбат цааш нь үргэлжлүүл таминь
  • баагий 2018-10-12 12:21:04
    Шүүлтүүрийн запасыг ойр ойрхон сольж мөнгийг ч уутлах нь дээ. Шүүлтүүрээ цагт нь солихгүй бол мөн олон айл угаартаж үхнэ дээ.
  • Саор 2018-10-12 09:05:23
    утаагүй болоход гэр хорооллыг орон сууцжуулах ѳѳр ямар ч яндан шүүлтүүр хэрэггүй. Утаагүй болчихвол идэх мѳнгѳ нь үгүй болчих гээд..ард түмнийг дэндүү басаж дор...
  • иргэн 2018-10-12 06:42:44
    янданд шуур тавиад нэмэргуй тууний оронд харин утаа гарахааргуй беглесен дээр яндангаар утаа гарахгуй бол хот утаагуй яндангуй гал тулэхгуй бол бур сайн
  • Чааваас! 2018-10-12 05:08:43
    Одоо цагийн сайд нарыг ямар сайд гэх вэ дээ?!? Чааваас юмнууд!! 1990 оноос өмнөх үеийн сайд гэдэг жинхэнэ нэр хүндтэй мундаг хүмүүс байжээ!!
  • Zochin 2018-10-12 04:49:48
    Монгол залуу 120,000 гээд хийгээд тавьчихсан байна лээ. Цэрэнбат өчигдөр талбай дээр ирээд үзсэн байлгүй. Ядаж тэрийг дэмжээч утаа гархгүй л байна лээ.
  • Алим 2018-10-12 04:10:36
    Байрны мөнгөө төлж чадөхгүй хүмүүс олон бгаа. Анх 2008 онд айл өрх 180000 бсан , гэтэл түүнээс хойш 80000 орон сууц худалдан авсан бдаг. Яндан цөөрсөн үү?
  • g 2018-10-12 03:42:56
    Undur uneer avaad bas 200поллороор тавина шэнээ
  • болд 2018-10-12 03:34:01
    3 хоног шүүгээд цаашаа битүүрээд шүүж чадахгүй болох н тодорхой. тэнэгтэж өгөх юм даа
  • Иргэн 2018-10-12 03:33:59
    Biznes biznes
  • Бат 2018-10-12 03:23:23
    Хотын өрх бүрээс агаар бохирдуулсаны төлбөр ав өгөхгүй нь хөдөө нүү
  • Цэрэнбат  2018-10-12 03:12:19
    Надад хамгийн их ашиг өгөх шийдэл байгаа юм аа . Уучлаарай
  • зочин 2018-10-12 02:55:28
    Үнэхээр сайн чанарын шүүлтүүр бол болохгүй зүйл ч бас биш шүү, Утаа багасч л байвал болж байна. Худлаа барилга барь гээд орилоод , 40 мянган орон сууц бна одоо...