Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 12-ны өдрүүдэд нийтийн хүртээл болголоо.  

Үзэсгэлэнд 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн 117 бүтээл дэлгэгдсэн бөгөөд  Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр дор дурьдсан зургаан бүтээл оны шилдэг бүтээлээр шалгарсан юм.

Шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд батламж гардуулах ёслол өчигдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан. Шилдэг уран бүтээлчдийн батламжийг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гардуулж нийт уран бүтээлчдэд амжилт хүссэн юм. 


. Г.Одбаяр “Хүлэгү хаан” 2018 он, /Монгол зураг/

 

2. Ц.Баттөр “Хар цас” /Уран зураг/

 

3. С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он, /Уран зураг/

 

4. П. Ганбат “Эх” 2017 он, /Уран зураг/

  

5. Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он, /Монгол зураг/

 

6. Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” 2017 он, /Уран баримал/

 

Энэхүү үзэсгэлэнгийн ихэнхи хувийг орчин үеийн холимог техникийн арга техникээр бүтээгдсэн бүтээлүүд эзэлж байна.

Дашрамд дурьдахад та бүхэн Монголын Уран Зургийн Галерейн албан ёсны www.art-gallery.mn вэб сайт дахь “Art shop”-оор зочилсоноор 2018 оны шилдэг уран бүтээлийн шалгаруулалтад оролцсон зураачдын уран бүтээлтэй танилцаж сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.