Монгол эмэгтэйчүүд Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна
Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.

Охидын талаарх товч танилцуулгыг хүргэхэд Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёулаа хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид юм.

Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт зургаад оржээ. Ихэр охид хоёулаа хуулийн мастер хамгаалсан аж.

Д.Золжаргал “Vrije Universiteit Brussel” сургуулийг 2010-2016 онд Master in International and European Law, 2015-16 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 2010-2016, Master in Taхаtion Law 2015-16, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ.

Охид хэлний маш өндөр мэдлэгтэй бөгөөд дунд суруульд сурч байхдаа англи хэл дээр илтгэл тавих уралдаануудад амжилттай оролцож байжээ.

Д.Золжаргал 2009 онд Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож иржээ.

Ийнхүү монгол залуус амьдарч буй газар орон бүртээ чадвар мэдлэгээрээ цойлж байгаа нь Монгол орны маань мандан бадрахын билэгдэл хэмээн билэгшээн найдаж байна. Д.Золжаргал, Д.Төгсжаргал нартаа сонгуулийн ажилд нь амжилт хүсээд улам өндөрт мандахыг ерөөе.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-13 01:13:02
    Сонгуульд нэр дэвшиж байгаа бол монголын иргэд биш гэсэн үг. Гэхдээ амжилт хүсьеэ
  • Би 2018-10-12 15:41:05
    Мундаг. Гэхдээ Манай сонгуульд гадныхан оролцож бга бол бид яаж урж тастаж бга бол
  • Ваанчиг 2018-10-12 09:51:11
    Сайн мэдээ байна. Гэхдээ мэдээ бичсэн сэтгvvлчээ 18-аас доош насны эмэгтэй хvvхдийг охин гэнэ. 18-аас дээш насны эмэгтэйг бvcгvй гэх юмуу эмэгтэй гэнэ.Зев бич!!...
  • hyseh yum amjilt!!! 2018-10-12 08:42:34
    Bolj l bna saihan hereg syy!!!amjilt hysye!
  • Зочин  2018-10-12 06:20:50
    Манай 76 ичэхээр юм даа .Улс орондоо юу хийж байна даа тэхэд гадаадад байгаа Монголчууд эх орондоо ирэх дургүй байгаа шүү .хөгжлийн зөв гарц хайж ажлаач.
  • БАГШ 2018-10-12 05:19:07
    Амжилт хүсье..... Монголчууд эвлэлдэн нэгдэж чадвал маш их амжилтыг гаргаж чадах хүмүүс шүү даанч энэ нам улс төр гээд цөөхөн биднийгээ 27 хэсэгт хуувах юмдаа
  • Мундаг!!! 2018-10-12 05:13:02
    Монгол хүүхнүүд үнэхээр мундаг, дэлхийд дээгүүр орно шүү!!! Хүүхнүүд л Монголыг авч явж байна шүү дээ! Харин эрчүүд маань 3-р зиндаанд эрэмбэлэгдэж буй!!!
  • Бат 2018-10-12 01:02:24
    Охиддоо амжилт хүсьеэ