ШУА: Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох судлаачдыг шалгаруулна
ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны Академи Германы Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг 2011 онд байгуулан Нобелийн шагналтнуудын чуулга уулзалт, семинарт эх орноо төлөөлөх залуу судлаачдыг оролцуулсаар ирсэн.

Энэ удаагийн 69 дахь Нобелийн шагналтнуудын уулзалт  физикийн салбараар ХБНГУ-ын Линдау хотод 2019 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 5-ны өдрүүдэд болно.

Иймд тус уулзалтанд оролцох залуу эрдэмтдийг (35 хүртэлх насны, англи хэлний мэдлэгтэй байх) сонгон шалгаруулах гэж байна. Шалгаруулалт магистрант, докторант, докторын дараах гэсэн гурван ангилалаар явагдана.


Бүрдүүлэх материал:
 
  • Анкет (I маягт)
  • Удирдагчын тодорхойлолт буюу (recommendation letter),
  • Бүтээлийн жагсаалт /баталгаажсан хувилбараар/
 
Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний дотор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ үү.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.