П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна

Юнимед интернэйшнл эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэнтэй ярилцлаа.

–Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал гэж их ярих болжээ. Энэ юунаас үүдэлтэй юм бол?

-Витамин Д Монгол оронд нийгмийн тулгамдсан асуудал болсон. Манай хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан. Витамин Д дутагдахаар хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт болдог. Сүүлийн үед яс эрдэсийн солилцоо алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна. Кальци, фосфорын солилцоо алдагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлт гарахаас гадна өсөлт нь саатдаг. Тухайлбал, хүүхдийн хавирга, үе мөчин дээр ясархуу эдүүд ургаж, булчин нь сулардаг. Булчин нь сулрахаар уян юм шиг болно. Үүнийг нь мэдэхгүй эцэг эхчүүд “Манай хүүхэд их уян” гэж ярьдаг. Мөн гэдэс нь шалхайдаг. Рахит өвдсөн, витамин Д-гийн дутагдалтай хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр олон дахин өвдөнө. Ха­ниад хүрэхээрээ хат­галгаа болж эдгэрэлт нь удааш­рах эсвэл дахих нь бий. Энэ нь дархлаа суларс­наас болж байгаа юм.

–Хүүхдэд витамин Д дутагдсаныг яаж мэдэх вэ?

-Бага насны хүүхэд их цочимтгой болох, хөхөө хөхөхдөө толгойн хэсэгтээ хөлөрнө. Үүнээсээ болж толгойгоо шилгээснээс арынх нь үс халцардаг. Энэ нь рахитын шинж. Мөн шээс нь хурц үнэртэй болдог. Витамин Д дутагдахаар кальци бас дутагддаг. Кальци дутагдсанаас хүүхдүүдэд янз бүрийн таталт өгөхөөс гадна хоолой нь сөөдөг. 7-8 нас хүрчихээд сүүн шүд нь унахгүй байна гэдэг нь витамин Д-гийн дутагдлаас болж байна. Үүнээс болж шүд нь хэврэг, цоорно. Ер нь витамин Д-г нөхөхгүй болохоор хүүхэд хичээлдээ идэвхгүй, уур уцаартай болдог.

–Тэгвэл насанд хүрэгч­дэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал нь 200 гаруй өвчний суурь болж байна. Тухайлбал, зүрхний шигдээс, даралт ихсэлт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, ялангуяа, түрүү булчирхай, хөхний хавдар байна. Витамин Д-гийн цусан дахь хэмжээ дөрвөн улиралтай шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл, зун, намар, өвлийн эхэн саруудад Д витамин хэвийн хэмжээндээ харин өвлийн адаг, хаврын улиралд харьцангуй багасдаг. Тиймээс хавар шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Мөн эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү бага хэмжээтэй байдаг болохыг судлаачид тогтоосон байна. Тухайлбал, олон төрсөн, хөхүүл ээжүүд илүү өртөмхий байдаг. Түүнчлэн биеийн жингийн илүүдэлтэй, ахимаг насны, суугаа ажил эрхэлдэг, биеийн ачаалал их авдаг, тамхи татдаг, нарны хамгаалалтын тос байнга хэрэглэдэг, элэг, бөөрний эмгэгтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүст витамин Д-гийн дутагдал элбэг байдаг.

–Витамин Д-гийн илүүдэл гэж байдаг уу?

-Витамин Д-гийн илүүдэл нь дутагдсанаасаа муу. Ерөнхий хордлогын шинж өгнө. Харин хүүхэд хоол, ундандаа дургүй болно. Хамгийн гол нь бөөр их гэмтдэг. Тиймээс илүүдүүлж, дутуудуулж болохгүй, эмчийн заавраар ууна. Монгол Улс витамин Д-гийн архаг дутагдалтай бүс нутагт харьяалагддаг.

 –Монголчууд зуны цагт хүүхдүүдээ наранд борлуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ үед нарнаас витамин Д-гээ нөхөж авч чаддаггүй гэсэн үг үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дөрөвдүгээр сард Монгол оронд витамин Д-г хамгийн их хангалттай тунгаар авах боломжтой. Гэтэл манайх эрс тэс уур амьсгалтай, сэрүүхэн байдаг болохоор Д-гээ авна гээд нүцгэн гүйж болохгүй. Тиймээс Д витаминаа эмийн хэлбэрээр л авна. Ер нь витамин Д-г эм, хоол, хүнс, нарнаас авах ёстой. Гэтэл нарнаас авах боломжгүй. Хоол, хүнсээр авна гэхээр бага хэмжээтэй байдаг. Тухайлбал, сүүг витамин Д-гийн хэмжээнд хүртэл ууна гэхээр өдөрт 12 аяга сүү, 16-20 ширхэг өндөг иднэ гэсэн үг. Тэгэхээр хоол, хүнсээр нөхөх боломж бага учраас заавал эм ууна. Хамгийн гол нь манайхан шинжилгээ өгөхгүй, эмийг замбараагүй, дур мэдэн уудаг. Тиймээс заавал эмчийн заавраар, тунг нь тааруулж уух юм.

–Ямар хоол, хүнсэнд витамин Д агуулагдсан байдаг юм бэ?

-Витамин Д загас, өндөг, өндөгний шар, үхрийн элэг, цэвэр сүүнд байдаг.

–Витамин Д-г хаана, яаж шинжлүүлэх вэ?

-Өнөөдөр шинжил­гээнд хамрагдаж байгаа бүх хүн витамин Д-гийн дутагдалтай байна. Дүүргийн эмнэлгүүдэд шинжилгээ хийлгэх тоног төхөөрөмж нь байдаггүй. Юнимед интернэйшнл, Гялс болон бусад хувийн эмнэлэгт витамин Д-гийн шинжилгээг хийж байгаа. Манайх хүүхэд, насанд хүрэгчдийн цусанд витамин Д-гийн хэмжээг үздэг. Манайх Италийн хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр нарийн хэмжиж гаргадаг. Хүүхэд, том хүн гэлтгүй 35 мянган төгрөгөөр цусанд нь үздэг. Гэхдээ зөвлөгөөгөө үнэгүй өгч байгаа. Насан туршдаа витамин Д-г уух ёстой. Хамгийн гол нь ууж байгаад орхихоор бага болдог. 24-48 цагийн дотор цусанд орсон витамин Д буцаад задардаг. Хангалттай хэмжээнд нь орсон байхад эмчийн ир гэсэн өдөр нь ирэхгүй, эм уусан юм чинь гээд 7-10 хоноод ирэхэд эмчилгээ үр дүнгүй болж байна. Витамин Д-г өглөөний цайны дараа өдөрт нэг удаа уух ёстой. Витамин Д-г тариагаар хийх нь буруу. Хүн эрүүл байя гэвэл жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдаж, витамин Д-гээ хэмжээнд нь барих хэрэгтэй.

–Эмийн санд витамин Д-гийн олон эм байдаг шүү дээ. Энэ талаар?

-Д-гийн төрлийн олон эм бий. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд 500, өсвөр насныхан 1000, насанд хүрэгчид 2000 мг-тайг ууна. Харин хөхүүл ээжүүд 5000-аас илүүг ууж болохгүй. Жирэмсэн ээжүүд 2000-4000 мг-тайг эмчийн заавраар заавал уух ёстой. Төрөн төртлөө уухад витамин Д-гийн нөөцтэй хүүхэд төрнө. Хүмүүс витамин Д-гийн гадаад, дотоод хүчин зүйлүүд ямар байдгийг мэдэхгүй яваад байна. Зун витамин Д ямар ч шаардлагагүй гэж боддог нь буруу юм.

Зууны мэдээ
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимгээ 2021-03-23 12:59:37
    Сайн байна уу .би 31 настай 4000 ав ууж байгаа.эмнэлэгийн заавар энтэрээр уугаагүй.Хүүхэдгүй .2000 сайн уу 4000 сайн уу?
  • dr ameer 2018-11-06 12:35:23
      Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би КИНИНГИ компани forty эмнэлэгт 520,000 ам.доллараар за...
    197.210.29.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-11 04:17:27
    Хүмүүсээ бүгдийг нь шинжлээгүй байж яаж 98% нь дутагдалтай гэж гаргаад байгаан? тэр үнэтэй витаминуудаа шахах гэж л байна ш дээ.
    202.179.25.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-11 03:07:08
    нийгэм нь тэр чигтээ ядуу байхад яаж д амин дэм байхав дээ. Д амин дэм чинь загас,үнэтэй витамин, масло, бяслаг тансаг идээнд байдаг юм
    64.119.16.253
    Мэдэгдсэн Хариулах