М.Винокуров: Орос улс Монголтой хамтран ажиллах нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал нөлөөтэй
ОХУ-ын Байгалийн эдийн засаг, хууль зүйн улсын их сургуулийн ректор Михаил Винокуров “Аргументы недели” сонинд Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нийтлэл бичсэнийг хүргэж байна.

Барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг авч байгаа энэ үед Орос нь Олон улсын худалдааны байгууллагын гишүүн байхаас татгалзах асуудал хөндөгдөж байна. Орос улс нь Герман, Англи, Франц, Японы үйлдвэрлэгчид Европт үйлдвэрлэсэн үнэтэй автомашинуудын томоохон худалдан авагч юм. Хэрвээ хориг арга хэмжээ цаашид үргэлжлэх юм бол бид “Mercedes”, “Land Cruiser” зэрэг машинаас татгалзаж болно. Ер нь худалдааны дайн гэдэг харилцан үр ашиггүй байдаг. Түүнээс гадна Орос улс Европт үйлдвэрлэсэн өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг гадаад валютаар худалдаж авдаг. Европын Холбооны орнуудаас мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосны дараа Бразил, Аргентин зэрэг Латин Америкийн орнуудаас мах импортлох талаар ярьж байна. Москва, Санкт-Петербург хот гэхэд л импортын махан бүтээгдэхүүний 70 орчим хувийг авна.

Тэгвэл Монголоос мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх нь бидэнд хамаагүй ашигтай. Бид Монголын хонь, үхрийн мах үйлдвэрлэгчдийг Оросын зах зээлд татах нь чухал. Монголд үйлдвэрлэсэн мах юугаараа давуу талтай вэ.

Нэгдүгээрт, хамгийн бага үнэ, өртөгтэй байх болно. Монголд нэг килограмм үхрийн мах 146, хонины мах 129 рубль орчим үнэтэй байдаг. Энэ үнэ нь Оросын зах зээл дэх махны үнээс хоёр дахин бага юм. Хоёрдугаарт, Сибирь, Эрхүү, Улаан-Үд, Читэд Монголоос импортолсон мах боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулсан ч дийлэнх хэсгийг нь армийн хэрэгцээнд авдаг. Хүргэлтийн үнэ маш бага учраас Сибирь, Алс Дорнодын бүс нутагт худалдах үнэ бага тусна гэсэн үг. Гуравдугаарт, Монгол нь махаа бидэнд амьдын жингээр худалдах цорын ганц орон. Тэгэхээр бид малыг төмөр зам, авто тээврээр махны үйлдвэрүүддээ шууд хүргэх боломжтой. Энэ нь бид эх орондоо боловсруулсан шинэхэн махаар хэрэглэгчдээ ялангуяа Сибирийн хүн амыг хангах боломжийг бий болгоно.

Харин Бразил, Аргентинас зөвхөн хөлдөөсөн махан бүтээгдэхүүн авах юм. Монголын ачаар бид сайн чанарын шинэ мах хэрэглэж болно. Дөрөвдүгээрт, Монгол нь малаа хээрийн бэлчээрт малладаг учраас экологийн цэвэр, ямар ч концентрат, био нэмэлт, антибиотик зэрэг химийн найрлагагүй байна. Тавдугаарт, бид Монголоос мах нийлүүлэхдээ буцаагаад барилга, машин үйлдвэрлэл, химийн зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ экспортолж болно. Энэ нь маш ашигтай төдийгүй хоёр улсын худалдааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Түүнчлэн хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудаас ЗХУ-ыг задран унасны дараа Оростой найрсаг харилцаатай үлдсэн улс бол Монгол. Мах, махан бүтээгдэхүүнээс гадна бид Монголоос ноос авч, Оросын үйлдвэрүүдэд боловсруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж болно. Монголын сургуулиудад орос хэл заадаг төдийгүй улстөрийн харилцаа холбоотой улс.

Гэвч Орос улс геополитикийн хувьд нь Монголтой харилцах олон чиглэлээ алдсан. Одоо Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орон Монголтой харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Учир нь Монгол төв Азид стратегийн чухал байр суурьтай. Орос, Монгол нь 3500 орчим км газраар хиллэдэг.

Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ яриа хэлэлцээ амжилттай хийж, энэхүү нийтлэлд дурьдсан асуудлыг хөндөөсэй гэж хүсч байна.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • marka 2014-09-02 08:20:56
    zaaaa odoo buur goyo yum bolnoo. Mahnii une tengert hadaj mah oldohoo baina. hamag maliig mini hoishoo achaad uragshaagaa gazar nutgaa aldaaad huurhiii mongol oron mini .
    103.10.21.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-09-02 06:23:57
    СЭВ-ийн бүх улс нүүрээ буруулсан нь Орос ямар тэнэг дээрэнгүй бодлого явуулдагийг бэлхэнээ харуулж байна. Оросоос авах технолог бараг байхгүй шүү дээ. Үнэндээ асар их хоцрогдсон улс шүү дээ. Манай тархиа угаалгасан хүмүүс л шүтээд байдаг болохоос. Тархиа
    49.0.157.148
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-02 03:24:15
    Orosod max ulam und orj baigaa.1kg turanxai uxriin max delguurt ni 521ru. bna lee .
    122.254.127.80
    Мэдэгдсэн Хариулах
    • хрк 2014-09-02 15:04:23
      пөөх , 1кг үхрийн мах 25000төг гэвэл ч одоо хэцүүднэ шүү
      112.72.13.139
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-02 00:46:00
    үнэхээр их сургуулийн профессор шиг ректор шиг харж ярьжээ. Гэтэл оросын ийм эрэлт хэрэгцээ стратегийн ашиг бүхий хэрэгцээг монголын ухаан нь уландаа орсон улс төрчдөд төрөөгүй яваа шүү дээ. Мал аж ахуйн орон монголд ийм л их боломж байгааг харж чадахгүй
    103.26.193.33
    Мэдэгдсэн Хариулах