Энэ бямба гарагт бүх нийтээр мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан.  Тэгвэл энэ өдөр аравдугаар сарын 12-ны бямба гарагт тохионо.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд гээд албаныхан мод таридаг уламжлалтай. Мөн аж ахуй нэгж байгууллагууд орчиндоо мод таридаг билээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарихаар болжээ. Иймд тус дүүргийн ЗДТГ-аас иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцохыг уриалав.

Х.Хулан
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-10 07:05:25
    ууландаа зүгээр мөрөөрөө ургаж байгаа модыг их зардлаар хотод авчирч оршуулах ажилыг бүх нийтээр мод тарих гэж байгаа юм. Эби-г шороонд булахад бүгд оролц.
    43.242.243.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-10 04:50:57
    Ууландаа зөнгөөрөө ургаж байгаа модыг л битгий аваарай.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах