Оюутолгойд ажиллаж байгаа монголчууд хөдөлмөрлөх эрхээ хангуулж, үнэлүүлэх ёстой гэв
МҮЭХ-ны байранд Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал хийлээ.

ҮЭХ-ны дарга Х.Буянжаргал “Оюутолгой компани Монголын уул уурхайн титэм юм бол уул уурхайн салбарт зөв жишиг тогтоох ёстой. Туслан гүйцэтгэгч компанийн ажилчид Оюутолгой компаниас 2-3 дахин бага цалин авдаг. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гаднын томоохон компаниудын ажилчид манайхаас 5-10 дахин их цалин авдаг. Энэ ялгаа заагийг арилгаад Монгол ажилчид эх орондоо хөдөлмөрлөх эрхээ хангуулж, хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлэх ёстой” гэв.
 
Өнгөрсөн есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Оюутолгой төслийн менежментийн баг, Олон улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллахаар болж Оюутолгой компанийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Манай талаас туслан гүйцэтгэгч компанийн саналыг тавьсан ч судалж үзнэ гэх хариу өгчээ. Гэтэл хүсэлт тавьснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөхөд хариу өгөхгүйгээр барахгүй шаардлага тавьсан ажилчдыг туслан гүйцэтгэгч компаниуд хяхаж хавчих тохиолдол гарсныг үйлдвэрчний эвлэлийн байгууллага мэдэгдсэн юм.

Энэ шалтгааны улмаас МЭХГУУ-н үйлдвэрчний эвлэлийн холбоо Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх захирал Армандо Торрес, Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт шаардлага хүргүүлэхээр болжээ.

Таван зүйл бүхий уг шаардлагад оноос өмнө ямар нэгэн хариу өгөхгүй бол хөдөлмөрлөх эрхээ хангуулахаар олон улсын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-12 00:02:55
    oyutolgoigoos ogson taslin deerees bas tsawchaa xiixee bolih xeregtei
    202.126.88.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-12 00:00:09
    Tuslan gvitstgegch kompaniud tasilang n nemex xeregtei xamgiin ih ajil xiideg baga tsalin awdag Gereet kompaniuud dundaas n tsalingiin nuglaa gargaj ajilchidii...
    202.126.88.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2 2018-10-09 00:02:49
    tuslan gvitsetgegch kompani ajilchiddaa hamgiin baga tsalin ugch hamgiin ih ajiliig hiilgedeg yagaad ???
    202.55.191.42
    Мэдэгдсэн Хариулах
    • OT 2018-10-09 03:44:36
      Tuslan guitsetgegch company udirdlaga hangalttai ih mungu avaad ajilchidda chavchaani uldegdele ugj bga bolohoor ter
      66.181.161.57
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2018-10-08 19:43:26
    mongolcnuud komapii jurmiig cnand mordoj ajlaa sain hiigeed mash ewtei bj gadnii lyuwarcnin komaniig yalj cnadna shyy oorsdoo hrin hodolmoriin sahilga bat jurmi...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-10-08 15:22:08
    HEZEE MONGOL HUN OORIINHEE NUTAG DEER HUN SHIG AMDRAH VE...HUNII GAZAR DEER BISHSHUU.TORSON GAZAR DEER EE. ASUUY. RIO TINTOGOOS....ZASGIIN GAZRA...
    220.235.73.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-08 14:21:18
    Tuslan companiud n ajilchidiinhaa tsaling oyutolgois avsanaaraa ugduggui. tsavchaa hiihee bolih heregtee
    202.55.191.42
    Мэдэгдсэн Хариулах