Нийтийн тээврийн үйлчилгээний соёл эрс дордсон гэв

"Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат зөвлөгөөний үеэр нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 945 автобус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Гэвч чиглэлийн маршрут бодит орчинд төдийлэн нийцэхгүй байгааг зөвлөгөөнд оролцож буй иргэд шүүмжлэв. Мөн үйлчилгээний салбарын соёл эрс дордсоныг ч хэллээ. Тиймээс орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандартыг шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Тээврийн газар төсвөөс жилд 83 тэрбум төгрөгийн татаас авдаг. Сүүлийн жилүүдэд төлбөргүй зорчдог иргэдэд олгодог нөхөн олговрын зардал буурсан ч тээврийн компаниудын ажилласан цагт тооцон олгодог машин цагийн зардал эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, машин цагийн зардал нөхөн олговрын буурсан хэмжээнээс илүү хурдацтайгаар өссөнөөс нийт зардал өсчээ гэж дүгнэж болно. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл хотын төсөвт их дарамт учрах эрсдэлтэй. Тиймээс уг асуудлыг нухацтай хэлэлцэж, даруй арга хэмжээ авах шаардлагатайг оролцогчид хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-09 04:44:02
    51 Дүнжингарав-III-IV хороолол, Дэнжийн 1000 Бөмбөгөр гэсэн автобуснууд 1 цаг хүлээлгэдэг. Дэнжийн 1000 дуртай цагтаа цайндаа орлоо гээд зорчигчдыг паасалда...
  • цагдаа нар хардаггүй юм болов уу 2018-10-08 15:18:16
    автобусаны зарим жолооч нар байнга гар утсаар ярих юм , олон зорчигчид суулгачихаад үйлчилгээнд явж байхдаа
  • Г 2018-10-08 15:11:55
    Шат нь намхан гишгvvртэй шинэ автобус оруулж ирж vйлчилгээнд явуулдаг. Хегшин хvн, хvvхэд, хегжлийн бэрхшээлтэй, эрvvл хvн дэвхэрч буухад гэмтмээр ендер шаттай....
  • Зочин 2018-10-08 09:57:52
    Үнэхээр бохир үнэртэй бас өвөл хүйтэн байдагийг анхаарч засах хэрэгтэй:.
  • Зочин 2018-10-08 09:12:00
    Цэвэрлэгээний компанитай гэрээ байгуулаад сард 3 удаа бүрээс бусад их цэвэрлэгээ хийлгэвэл болоод л явчихна шүү.