Айраг сумын ард иргэд аюултай хог хаягдал, химийн хорт бодис дунд амьдарч байна
-Эзэнгүй төртэй, хэрэгждэггүй хуультай улс оронд гээгдсэндээ харамсч байна гэв-

 
Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэний аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин ноцтойгоор зөрчигдөж байна.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, эзэнгүй төрийн балгаар өнөөдөр эрүүл мэнд, амь нас нь аюулын харанга дээр тулж ирсэн талаараа нутгийн иргэд хэвлэлийнхэнд хандлаа.

Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэр дээр 2006 оноос эхлэн уул уурхайн хайгуул, олборлолт, тээвэрлэлтийн болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Монголд 20 баяжуулах үйлдвэр байгаагийн 6 нь зөвхөн Айраг сумын төвд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэднийг нэрлэвэл, “Хэрлэн импекс”, “Яаньтай уул”, “Айраг металлург их фрофект”, “Алраг ахас”, МДМУ, “Хур газар” ХХК-иуд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж буй аж.

Хоёр нь гэхэд сумын төвтэй ойрхон байдаг, аюултай хог хаягдлаа ил задгай хаяж иргэдийн эрүүл мэндэд заналхийлдэг байна. Үүнийг нь эсэргүүцэхээр “Орон нутгийн удирдлагууд баяжуулах үйлдвэрийн газрыг олгосон байхад та нар хэл ам хийгээд бид нарыг хүчрэхгүй, дийлэхгүй” гэж доромжилдог аж.

Сумын Засаг дарга удирдлагууд эрүүл орчинд амьдрахыг шаардахаар газар нутгаа зарсан компаниудынхаа талд орж юу ч хэлдэггүй, шаардлагыг нь ч хүлээж авдаггүй байна.

Тиймээс нутгийн иргэд Ерөнхий сайд болон холбогдох салбарын сайдуудад хандаж албан бичиг хүргүүлэхээр болжээ.
Нутгийнхаа гишүүн Б.Дэлгэрсайханд энэ асуудлаар хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй таг чиг болжээ. Харин УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хоёрт хандсан боловч “чуулгантай, гадагшаа томилолтоор явна” гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй байна.
 
Айраг суманд 6 баяжуулах үйлдвэр ажилласнаас их хэмжээний тоосжилт, химийн бодисын үнэр тогтмол гаргаж, агаарын чанарт мэдэгдэхүйц аюултай сөрөг нөлөөлж байгаагаас гадна, химийн бодистой аюултай хог хаягдлаа ил задгай буюу сумын хогийн цэгт хаяж ирсэн.

Үүнд нутгийн иргэд удаа дараа гомдол шаардлага тавьсан ч аймаг, сумын удирдлага болон компанийн удирдлагууд үл тоож ирснээс өнөөдөр сумын төвийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор урт хугацаанд зөрчиж иржээ.
 
Эх орон хамтын хүч ТББ-ын тэргүүн Г.Лхагва “Хэвлэлийн хурал хийх хүртэл бид бүх холбогдох албаны хүмүүстэй ярьж, албан бичиг хүргүүлж, олон арга хэмжээг хэрэгжүүлсэн байгаа. Гэсэн хэдий ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй, асуудал улам хүндэрч, харин ч баяжуулах үйлдвэр нэмж байгуулагдах гэж байна. 

Тийм учраас бид олон нийтэд энэ талаар мэдээлж, яг ийм асуудалд орсон өөр орон нутгийн иргэд байвал бидэнтэй холбогдоосой гэж хүсэж буй юм.

Энэ сумын иргэдийн амьдралд цаашид сөрөг нөлөө гарч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах аюулын харанга дэлдээд байна. Айраг суманд үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэр нь химийн хоёрдугаар зэргийн хортой бодисыг ангижруулаг болгож баяжмалаа гаргахдаа хэрэглэдэг. Тэр баяжмалаас гарч буй хог хаягдал нь бүгд ил задгай байж байдаг. Хог хаягдлаа дуртай газраа замбараагүй хаяж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна. Бид химийн бодисоор амьсгалж байна.

2006 онд анх бичиг баримт нь бүрэн гүйцэт гараагүй байхдаа ажлаа эхлүүлсэн байдаг. Бид хэчнээн тэмцээд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Ийм нөхцөл байдалд ард иргэд хэр удаан амьдрах вэ. Бидний сүүлийн тавьж буй санал бол бид Айргийг нүүлгэх үү, эсвэл тэнд байгаа үйлдвэрүүд нүүх үү” гэв.

Айраг сумын иргэн Н.Бямбаахүү “Нутгийн ард иргэдийг хулхидаж, амьдрах нөхцөлгүй, малын бэлчээргүй болгож байгаад харамсч байна. Газар нутаг дээрээ бид эзэн баймаар байна. Амьдрах газаргүй болгоод эргээд хариуцах эзэнгүй, төргүй хэн ч тоохгүй байна. Химийн элемэнт орсон хог хаягдлаа ил задгай хаяснаас болж мал, амьтан, хүн ч хордож байна.

Одоо малын уушги ногоорч муудсан байна. Тэгэхээр хүний уушги ч тийм болсныг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хортой агаараар амьсгалж байгаа учраас. Тиймээс даруй хугацаанд Айраг сумыг нүүлгэх үү, үйлдвэрүүдийг нүүлгэх үү гэдгээ төр засаг шийдээсэй.

Орон нутгийн удирдлагууд газар нутаг дээр үйлдвэр барих зөвшөөрөл өгсөн гээд байгаа. Ард иргэдээсээ илүү компанийн эрх ашгийг өмнөө тавьдаг дарга нартай байгаадаа ч харамсч байна” гэлээ.

Иргэн Ч.Чингэрэл “Дээрх компаниуд химийн хорт бодис ашиглан 12 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн байгаа биз дээ.

Тиймээс 4000 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоог баяжуулах үйлдвэрийн компаниуд болон ЭМЯ, төр засаг хийж өгөхийг хүсч байна. Төр нь ард иргэдэд хяналтаа тавьж чадахаа больсон юм байна. Хууль нь хэрэгждэггүй, эрхзүйн орчин ч гэж алга. Суманд очиж нийтийн сонсгол хийж холбогдох яам, газрууд нь зохион байгуулж Айраг сумыг аюулгүй бүсэд нүүлгэх эсэх шийдвэрийг газар дээр нь гаргах ажлыг энэ ондоо багтааж зохион байгуулахыг Засгийн газраас шаардаж байна.

Тэнд 4000 гаруй иргэний амь нас, эрүүл мэнд хөсөр хаягдах ёсгүй юм шүү. Төр нь иргэнээ, байгаль орчноо хамгаалах замаар тогтвортой хөгжлийг бий болгох үүргээ умартаж мартсан байна” гэв. 

Түүнчлэн Айраг сумын иргэд Ерөнхий сайдад гурван заалт бүхий шаардлага хүргүүлж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.
 
Зургаан баяжуулах үйлдвэр зэрэг ажилласнаар экологид хэрхэн хохирол учруулсныг тогтоох,

Сумын иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах, 

Энэ суманд Монгол Улсын хамгийн том, хамгийн гүн агуй болох Цагаан дэглийн уурхай байдаг. Энэ уурхайг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар оруулж шийдвэр гаргуулахыг шаарджээ. 

Цаашид сумын иргэд Айраг сумыг нүүлгэх, эсвэл баяжмалыг үйлдвэрүүдийг нүүлгэхийн аль нэг шийдвэрийг гаргаж, хэрэгжтэл тууштай ажиллаж тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс төрийн гурван өндөрлөгийг энэ асуудлыг анхааралтай авч, асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.  
 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ррр 2018-10-09 03:54:54
    хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр аж ахуй боловсруулах үйлдвэр аль нь хаана ч зөвшөөрөлийн дагуу үйл ажиллагаа явуулж болно
    180.149.65.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ` 2018-10-09 03:40:17
    Airag uuj bolohgui gesen ug uu?
    202.9.43.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-08 09:01:44
    Олон жилийн өмнөөс орос ах нар хэнтийгээс олборлож л байсан гормын нь дагуу хяналтаа сайн тавь тэгээд ашигла өөр гарц байхгүй
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-08 07:44:22
    Сумыг нь нүүлгэ
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах 2018-10-08 07:23:23
    Хуцдаг тэнэг шантаажнууд
    150.129.140.249
    Мэдэгдсэн Хариулах