Визний материал хуурамчаар бүрдүүлсэн бол яллагдагчаар татагдаж, хариуцлага хүлээнэ
БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт ханджээ. Тус яамнаас Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа учраас шалгах хүсэлтийг тавьжээ.
 
Хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 
 
БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын үр дүнд 7 аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харъяа прокурорын газарт гаргасан байна. 
 
БНСУ-ын виз мэдүүлэхдээ:
-Банкны дансны хуулга 
 
-Банкинд 5 саяын гэрээ байгуулах 
 
-Нийгмийн даатгал, татварын ерөнхий газрын тодорхойлолт
 
-Их, дээд сургуулийн оюутны тодорхойлолт
 
-Аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлжээ.
 
БНСУ-ын визийг мэдүүлэх төлөөлөн гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 10 байгууллага байдаг. Эдгээр байгууллагаар дамжуулан, тухайн байгууллагаас өгсөн зөвлөгөөний дагуу визний материалыг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mishka 2018-10-05 13:13:56
    Visa ni garaad neg mongol xun yavj baival boloo bish uu. naadaxaa xayaa
    45.72.143.80
    Мэдэгдсэн Хариулах