Яамдын газрын дарга нарыг томилуулах санал хүргүүллээ

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /10.04/ болж, Төрийн албаны шинэчилсэн хуулийг дагалдаж гарах дүрэм, журамд оруулах санал болоод зарим албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, “Төрийн албаны сургалтын байгууллагын дүрэм”-д тусгах санал хийгээд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох, орон байраар хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх баталгааг эдлүүлэх зэрэг нийт 27 асуудал хэлэлцжээ.

Түүнчлэн хуралдаанаар зарим яам, агентлагуудын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн гишүүд хэлэлцэж, дүгнэлт гаргасан байна. Тухайлбал,

 
  • Батлах хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Сангийн яамны Хууль эрхзүйн газрын дарга,
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга зэрэг 12 албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцэж тогтоол гарган, холбогдох албан тушаалтнуудад санал хүргүүлжээ.
 

Эдгээр хүмүүс нь төрийн албаны ажил үүргийг бага доод албан тушаалаас нь шат дараалан гүйцэтгэж, тогтвор суурьшилтай ажилласаар зэрэг дэв ахиж, Төрийн албаны шалгалтыг амжилттай давж, одоогийн албан тушаалд хүрч буй хүмүүс юм байна.

Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.