"Дисковер Монголиа" чуулга уулзалт  энэ сарын 4,5-ны өдрүүдэд болно
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалт 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ сарын 4-5-ны өдрүүдэд болно.Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтыг Уул Уурхайн Яам дэмжиж оролцож байгаа бөгөөд шинэчлэн найруулсан  Ашигт Малтмалын Тухай Хууль хэрэгжиж эхэлж буйтай давхцаж буйгаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцлог болох аж. Чуулга уулзаль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрх зүйн орчин, Алт-Нүүрсний өнөөгийн байдал, Төслийн санхүүжилт, Геологи хайгуул гэсэн сэдэвт хуралдаанууд мөн Газрын ховор элемент сэдэвт салбар хуралдаан болох  аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.