Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Төрийн ордны баруун хаалганд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09:00 цагт: Монголын үндэсний номын санд Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт:  Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт:  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний үр дүнгээ танилцуулна.

10:30 цагт: Монголын үндэсний музейд ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт:  Засгийн газрын XI байранд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” зөвлөгөөн болно.

11:00 цагт:  Тээврийн цагдаагийн алба нд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт:  Сонсголонгийн зам (ДЦС 4 рүү эргэх уулзвар)-д Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно.

13:00 цагт: Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шав тавих ёслол болно.

13:20 цагт: “Корпорейт” зочид буудалд Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно.

14:00 цагт: “Туушин” зочид буудалд Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хурал болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.