УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард шүүх шийдвэрлэсэн билээ.
Тодруулбал, түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл энэ хэргийн зургаа дах удаагийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд болжээ. Уг шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж илрүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан. Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

О.Сайхан
Оллоо.mn