Байр түрээслэх нэрийдлээр олон иргэнийг хохироосон эмэгтэй ял авчээ
Сүүлийн үед залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж байна. Ихэвчлэн мөнгө төгрөг болон орон байрны залилангийн хэрэг аж.

Тухайлбал, байр түрээслэнэ хэмээн давхар давхар хүнд түрээслүүлэх мөн худлаа хэлж залилж мөнгө авсан хэргийг Баянгол дүүргийн шүүх шийдвэрлэжээ.

Тодруулбал, 23 настай эмэгтэй байр түрээслэх нэрээр залилан хийж, иргэдийг хохироосон байна. Хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж, зургаан удаагийн үйлдэлтэй болохыг нь тогтоож цагдан хорьжээ.

Гэвч тэрбээр жирэмсэн байсан тул батлан даалтад гаргажээ. Харин батлан даалтад байх хугацаандаа дахин иргэдийг залилж, 75 удаагийн давтан үйлдэлтэйгээр буцаад цагдан хоригдож байгаад шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж, 10 гаруй жилийн хорих ял оноожээ. Одоогоор хориход хүүхэдтэйгээ хүмүүжиж байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-03 03:06:58
    хүээ хүүээ хүүүүэээ. гээл ойлгож байна уу? сэтгүүлч нэртэй тахиа гуай.
    122.201.31.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-03 02:02:02
    ихэвчлэн тухайлбал тодруулбал гэвч харин одоогоор ийм сул угээр егуулбэр эхлэх шаардлагагуй энэ сайхан сэтгуулч юм уу сэтгэл мэдрэлийн евчтэй амьтан уу
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-10-03 02:13:41
      Унших төдийд л бухимдал төрмөөр бичдэг болсон доо энэ сэтгүүлч гэх оронцогууд
      139.5.219.87
      Мэдэгдсэн Хариулах