“Зэс эрдэнийн хувь” компанийн хохирогчид мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Эрүүл мэндийн яамны “Б” танхимд “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

09:00 цагт:  Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болон Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.

09:00 цагт: Шангрила зочид буудлын Ballroom танхимд “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Азийн бүсийн орнуудын чуулга уулзалтын нээлт болно.

10:00 цагт: ХХААХҮЯ-ны ажлын хэсэг СХД-ийн 112 дугаар цэцэрлэг, ДЦС-4-ий Эрчим зоогийн газар, Мах маркет компани өөрсдийн хоол, цай, бүтээгдэхүүний давсны агууламжийг хэрхэн бууруулсан, ямар үр дүн гарсантай газар дээр нь танилцана.

10:30 цагт: Эрүүл мэндийн яамны арын талбайд Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулна.

11:00 цагт:  Нийслэл Улаанбаатар хотод есдүгээр сарын 21-нд эхэлсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг Сүхбаатарын талбайгаас 21 аймаг руу гарна.

Үндэсний мэдээллийн төвд
 
11:00 цагт: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа талаар "Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид болон "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.
11:30 цагт:  Шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд нь хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: "Bluе sky" зочид буудлын хурлын танхимд "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардана. Арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд оролцоно.

ТӨРИЙН ОРДОНД

09:00 цагт:  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

11:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

14:00 цагт: УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс санаачлан “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

14:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.