12 эмнэлгийн дарга, захирлыг сонгон шалгаруулалтгүй томилжээ
Эрүүл мэндийн салбар дандаа асуудал дагуулдаг. Салбарын сайд нь хууль бус томилгоо хийдэг гэсэн мэдээлэл ч гарч байв. Тэгвэл орон нутгийн болон нийслэлийн төрөлжсөн эмнэлэгт дарга, захирал нарыг нь сонгон шалгаруулалтгүйгээр томилсон зөрчил илэрчээ.

Энэ талаар өчигдрийн чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Эрүүл мэндийн салбарт амжилт ололт байна аа. Эрхтэн шилжүүлэн суулгах ажил дэлхийн жишигт дөхөж очлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үр дүнд хүрч байна. Олон улсын жишгийн эмнэлгүүд байгуулагдлаа.

Гэсэн хэрнээ ДОХ-ыг бид тоохоо болилоо. Бэлгийн замын халдварт өвчин газар авч байгааг халагласаар л сууна. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, залуужиж байна. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх монгол хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна. Бүх шатанд ажил олгогчид ажилтнаа үзлэг оншилгоонд хамруулдаг, зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болъё.

2016 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлт хангалтгүй байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх журам, түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт одоо болтол гараагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмаа бас баталсангүй.

Журам нь шинэчлэгдээгүй болохоор 12 эмнэлгийн дарга, захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон зөрчил ч гарсан байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-02 14:10:05
    сайхан чи хун ойлгохоор юм бичиж бай
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах