Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал хоёр гарын үсэг зураад л асуудлыг шийдчихдэг байжээ

ЗТХ-ийн сайд болох гэсэн МАН-ынхан “хөнжилдөө хөлөө жийлцээд” сүйд болж байна. Үүнтэй зэрэгцээд сайд байсан Ж.Бат-Эрдэнэ “…Би уг нь их л ажил эхлүүлж байлаа” гээд л, түүнийг дэмжсэн хүмүүс “…Сайн сайд байсан юм сан” гэж шүүрс алдаад л байгаа.

Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалтайгаа нийлж байгаад нууцаар хөөрхөн “хэрэг” тарьчихдаг байсан бололтой юм.

Ж.Бат-Эрдэнэ 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр ИНЕГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 151 дүгээр тушаалыг гаргажээ. Энэ яахав. ЗТХ-ийн сайдаар очсон хүн болгон ИНЕГ-ын бүтцээр “нааддаг” уламжлалтай юм.

2015 оны нэгдүгээр сард ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тушаал гаргаж байв. ЗТХ-ийн сайд Д.Ганбат 2017 оны хоёрдугаар сарын 21-нд ИНЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тушаал 38 дугаартай гаргасан байна. Мэдээж хэрэг, эдгээр нь хэрэгжээд л явна. Тэр хэрээр ИНЕГ бужигнадаг гэсэн үг.

Харин Ж.Бат-Эрдэнийн энэ оны 151 дүгээр тушаалаар Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн ИНЕГ-ын үйлдвэрлэлийн албадын бүтцэд “Нисэх буудлуудын удирдах газар” шинээр байгуулагдсантай нь холбогдуулан үйлдвэрлэлийн албадын нийт орон тооны дээд хязгаарыг 2431 болгон шинэчлэн баталсан байна.

Хамгийн гол нь энэ тушаалтай танилцаж, санал авах ажил нь асуудалтай явагдсан байгаа юм.

Ж.Бат-Эрдэнэ сайдын тушаалыг төсөл хэлбэртэй байхад нь холбогдох албан тушаалтнууд, танилцаж саналаа илэрхийлэх ёстой. Ямар ч шийдвэр дээр ингэж л явдаг. Ялангуяа, ИНЕГ хэмээх томоохон агентлагийн бүтэц, орон тооны тухай ярьж байгаа учир энэ ажиллагаа нь маш нарийн нягт хийгдэх ёстой юм. Гэтэл сайдын тушаалын төсөлтэй танилцах эрх үүрэг бүхий дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсан, ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар Санал авах хуудастай огт танилцаагүй, гарын үсэг зураагүй байна. Харин сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан гурав л танилцжээ. Үүний дараа Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын дэд даргаар томилогдоод явчихсан байгаа юм. Тэгэхээр Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал хоёр л ИНЕГ-ын бүтцийг нэлээд нэмэгдүүлэх шийдвэрийг гаргачихсан байна гэсэн үг. Дээрх нэр бүхий албан тушаалтнууд сайдынхаа тушаалыг мэдээгүй өнгөрсөн байж ч мэдэх юм. Ядаж хамгийн түрүүнд яамныхаа төсөв, боловсон хүчний бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг  Төрийн нарийн бичгийн дарга нь ч энэ Санал авах хуудаст “байр суурь”-аа илэрхийлээгүй нь анхаарал татаж байгаа юм. Ингээд харахаар лав энэ тушаал хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй.

Нөгөөтэйгүүр хэн нэгэн этгээд аль нэг яаманд сайдаар очоод, өөрийн хүнээ албан тушаалд томилдог. Түүнтэйгээ нийлж хуулийг гууль болгож зөрчдөг байдал энэ мэтээр ил болж байна.

Б.Махбалын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2008 онд ЗТБХБ-ын сайд, сая ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад доор нь ажиллаж байсан. Өнгөрсөн сарын 9-ний үдэш яаман дээрээ согтуугаар хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа.

Харин одоо Б.Махбалыг “…Надтай хамаагүй” гэцгээж байгаа. Юутай ч Ж.Бат-Эрдэнэ сайд байхдаа Б.Махбалтай хамт ингээд л шийдвэр гаргачихдаг байсан нь ил болж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2019-09-26 04:22:28
    ene Zasag Tor Ih hurliin tolgoid er ni harhaar barag 90 huwi dan bolowsrolgui garuud garsan ni ILT baigaa bizdee hogjil bodlogo er ni yu ch alga daa yah uu
    59.153.112.195
    Мэдэгдсэн Хариулах
  • den 2018-10-04 08:25:12
    niseh gj ul buteh salbar huvichilbal taarna tengert tulsan unetei uilcgilgee hariutslaga gj hogiin sav dotor ni ajillagsad medeej dulaan hevteree umuuruh l bh
    202.9.42.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-03 14:09:59
    Энэ бүтцийн өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Бөөн үл бүтэх томилгоо хийгдсэн байна лээ.нисэхийн мэрэгжилгүй баахан хүн шургалсаншүү. Шинэ сайд болсон хүн !...
    59.153.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • 9999 2018-10-03 11:00:55
    Baterdene said bhdaa olon buruu uildel hsen dee 2020 on gehed MIAT g ugui hj mongolchuudaa khul duujleh unaagui bolgoson
    202.126.89.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ыоцоцр 2018-10-02 21:58:25
    энэ махбал явж явж уснаас хуурай гарна шүү
    66.181.161.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Hbskcubsacub 2018-10-02 16:53:13
    Maxbal geed baigaa novsh chin boon avilga Avdag noxor doo
    24.130.1.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-02 15:13:07
    Долгорсүрэн зааны хүүхэдүүд төр барихаар юу гэж ойлгох уу.
    66.181.178.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-02 14:39:37
    Энэ төр нэг л бишээ.
    110.18.73.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-10-02 09:09:12
    Iim l archaagui hulgaich nar nam dagj daldagnaad mongo ogood said bolchih um daanch haramsaitai shunaliin tulamnuud
    103.57.93.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-02 07:51:36
    Авилгатай тэмцэх газрынхан Эрүүгийн хуулийн 22.11-д заалтыг зөрчиж , дураар авирласан албан тушаалтнуудад эрүүгийг хэрэг үүсгэхийг шаардаж байна
    77.111.247.60
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-02 07:42:39
    Бүтэц орон тоо өөрчлөх төслийг нууцалдаг байлгүй дээ
    203.91.115.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ДААНЧ ЯАВДАА 2018-10-02 06:26:48
    БАТЭРДЭНЭ САЙД ЗТЯ-НЫ ЦОРЫН ГАНЦ АГЕНТЛАГ ИНЕГ-ЫН БҮТЦИЙГ БАТЛАХДАА ХЭТ ДУРААР АВИРЛАЖ ГАНЦААРАА БУЛАГНАСАН ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА. ДААНЧ ЯАВДАА.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • 9999 2018-10-02 06:04:57
    Baterdene said bhdaa gansukh saidiin hiisen sain zuiliig ugui hsen hugiin nobsh INisehiin talaar turees barimtlakh bodlogo odoo khun alahad orolchihood bitgii
    202.126.89.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-02 05:15:25
    Bukhchyyd turiin oroid bitgii khel MAN-iin tolgoid garaad khachin yum bolood bna. Khaa saigyi Battulgiin khymyys.
    202.179.30.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-10-02 05:05:21
    женко бол хаа явсан газраа баг босгож явсан юм биш үү бөхчүүд төрийн орой дээр гарч байгаа нь нэг л бишээ
    66.181.182.19
    Мэдэгдсэн Хариулах
    • Ha ha 2018-10-02 09:25:07
      Jinhene ulstorch bhgui bolohoor duuchid, buhchuud, baruun aimgiin hazgai heltenguud l tolgoi deet garah yum daa
      66.181.181.124
      Мэдэгдсэн Хариулах