АТГ-аас баривчилгаа хийж, төрийн өндөрлөгүүд гадаадад айлчилсан долоо хоног
Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд онцлох үйл явдал олон тохиов.

АТГ-аас ээлжит баривчилгаагаа хийж “Эрдэнэт”- ийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилав. Мөн их хэмжээний хахуулын мөнгийг илрүүлж, эд мөрийн баримт болгон хураан авав.

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжанд гэнэтийн айлчлал хийсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүллээ. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа


Бүгд найрамдах Азербайжан улсад Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын айлчлал хийлээ.

Түүнийг  Залуучууд, спортын сайд Азад Рахимов тэргүүтэй тус улсын албаны хүмүүс болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Болд нар ёслол төгөлдөр угтжээ.

 Азербайжаны нийслэл Баку хотын Соёлын төвд зочилж, Хейдар Алиевийн үзэл баримтлалыг ул суурьтай судлах, улсынхаа түүх, хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг хөгжүүлэн дэмжих зорилготой өв ихтэй соёлын төвтэй танилцсан юм. Мөн Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзжээ. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар ярилцав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтдаа Баку хотын “Үндэсний Гимнастика Арена” спортын ордонд болж байгаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн багийн тэмцээний үдээс өмнөх барилдаануудыг үзэж сонирхсон юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийлээ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах  ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган хэлэхдээ “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байна. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах  төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна” гэв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
1.3 сая ам.долларын хахуулын мөнгө хэнд очих гэж байв

Цагдаагийн удирдах албан тушаалтан авлигын хэрэгт холбогдов. Түүний гэр болон албан өрөөнөөс нь 1.3 сая ам.доллар буюу төгрөгөөр 3 орчим тэрбум төгрөгийг эд мөрийн баримт болгон хураан авав.

Тэгвэл энэ мөнгийг хэн хаанаас ямар зорилготой өгсөн бэ гэдгийг нь шалгаж судлаж байна. Лицензийн хэрэгтэй холбоотой байж магадгүй, Хятадууд өгсөн байхыг ч үгүйсгэхгүй гэж байгаа юм. Энэ хэрэгт олон хүн холбоотой байгаа бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ШШҮХ-ийн шинжээчид болон цагдаагийн дарга нар хувааж авах гэж байсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Ямартай ч энэ их хэмжээний авлигын хэргийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж байгаа бөгөөд хэрхэхийг цаг хугацаа харуулна биз дээ.

“Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригийг батлан даалтад гаргав

АТГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн даваа гарагт баривчилсан ч буцаан суллаад байна.

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт Ч.Ганзоригийг холбогдуулан шалгаж байгаа юм. Учир нь дээрх хэрэг нь Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байх үетэй холбогддог.

Гэхдээ хуульд зааснаар сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаас илүүтэй хорьж болохгүй тул Ч.Ганзоригийг сулласан. Нийслэлийн прокурорын газраас түүнийг хорих хүсэлтийг гаргаж, энэ хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх товтой байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэсэн үндэслэлээр хуралдаан хойшилж, даваа гараг буюу маргааш болохоор товлогдсон юм.
 
Бөхийн өргөө рүү дахин дайрав


Энэ амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд барилдаанууд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас болохооргүй болсон юм. Тодруулбал, Бөхийн өргөө рүү дахин халдсан хэрэг гарав.

Тодруулбал, өчигдөр, өнөөдөр тус тус Монгол бөхийн өргөөнд болох байсан Намрын нээлтийн барилдаанууд цуцлагдлаа. Учир нь Л.Чинбатын бие төлөөлөгч гэх Билгүүн Дархан аварга Х.Баянмөнх Гарьд Б.Гантогтох шүлэг бичдэг Ү.Хүрэлбаатар Гүйцэтгэх захирал Ц.Ариунболд, Нямдаваа Ням гэх зэрэг хүмүүс 20 гаруй залуус хөлслөн монгол бөхийн өргөөнд дайрч орж ээлжит үймээн самуунаа дэгдээж маргаашийн барилдааныг зохиогдох учиргүй хэрэв зохион байгуулах юм бол үймээн самуун дэгдээнэ гэж сүрдүүлсэн учир цагдаа прокуророос Монгол бөхийн өргөөг хамгаалалтанд авсан юм.

Уг нь энэ намрын нээлтийн барилдаанд хүч үзэн барилдахаар улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд улсын харцага Д.Бат-эрдэнэ, М.Бадарч, Б.Батөлзий , О. Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Б.Сугиржаргал , Л.Батзориг , Б.Ганхуяг Б.Хишигбаатар, Ч.Хөхчирэнгэр, Ч.Цогбаяр, Д.Амарсайхан, Д.Анар , Б.Серик, Бо.Батжаргал Б.Чимэдвандан, шинэ начингууд Д.Амаржаргал, Б.Даваа-очир ,Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 180 гаруй бөх өдрийн 14 цагийн байдлаар бүртгүүлсэн байжээ.  

“Бөхийн өргөөндөө бөхөө барилдуулахгүй ямар нэгэн саад тотгор тавьсанаар хэн хохирох вэ. Мэдээж хамгийн түрүүнд ид барилдаж байгаа бөхчүүд хамгийн ихээр улмаар ахмад дунд үеийн бөхчүүд ч мөн ижил шүү дээ бага ч гэсэн цолны хишиг гэж хэдэн бор юм авдаг л улс за тэгээд бөхийн хорхойтнууд маань бүүр ч сэтгэл гонсгор байгаа шүү дээ. Энэхүү увайгүй гэх юм уу юу ч гэмээр юм дээ үйлдэл нь монгол бөхийг маш муухай харагдуулж байна даа.

Бөхчүүд минь дуу хоолойгоо гаргана байгаа өөрсдийнхөө эрх ашигийг хамгаалж олон мянганы түүхтэй Монголын бөхийнхөө ирээдүйн төлөө алийн болгон чимээгүй ажиглаад суух вэ? МҮБХ-ны бид бүхэн ярилцаад Нээлтийн барилдаанаа ирэх долоо хоногийн бямба гаригт буюу 2018.10.06-нд Алдар спорт хорооны зааланд зохион байгуулахаар боллоо. Жич: Олдож байгаа танхим энэ болно” хэмээн Бөхийн өргөөний нарийн бичгийн дарга бичсэн байна.
 
Сэргэлэн хүү өөрийнхөө авьяасаар цэцэрлэгт явах болов
 

Энэ долоо хоногийн хамгийн гэгээлэг мэдээ бол таван настай хүү Г.Буянбаатар өөрийнхөө авьяас, хүч зоригоор цэцэрлэгээ олов.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн үүдэнд нэгэн хүү хоёр өглөө дараалан хүүхэд хүлээж авах цагаар орж ирж суусан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Уг хүүхдийг тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа цэцэрлэгтээ авсан билээ. Цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа өөрийн харьяаны хүүхэд биш л бол гуйсан болгоны хүүхдийг аваад байдаггүй зарчимч нэгэн болохыг тус цэцэрлэгийн багш нар хэлж байв. Г.Буянбаатар хүүг зөв хүмүүжилтэй, зан нь эвдрээгүй, сэргэлэн байдал нь 135 дугаар цэцэрлэгийн хамт олны хайрыг татаж чадсанаар улсын цэцэрлэгт өөрийн хүчээр ороод байгаа нь аж. Түүний сурах мэдэх эрмэлзлэлийг харсан цэцэрлэгийн багш ажилчид нэг ч гэсэн хүүхэд сургуулиййн өмнөх боловсрол эзэмшээсэй хэмээн хамт олноороо сэтгэл гарган тусалсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-02 08:16:17
    энэ энгийн жишээнүүд үргэлжлээд ирвэл сайн шүү ингээд зогсвол шарх архагшина шүү
  • Хаха 2018-10-01 16:45:44
    Та нар тагтаа пооз аваад инээд хүргээд байдгаа болиоч. Хаха.
  • har chagaan hoyor yalgarna!tand sain sai 2018-09-30 15:23:53
    Manai erenhii said saihan haragdaj bna?ene jiliin chini ylas tor gereltei gegeetei yabah nee?gej bilegseej harab.temzeed l yum hiigeed l baigaarai har chagaan h...
  • ZOCHIN  2018-09-30 14:05:03
    HUULIINHAN OMCHTEI BOLOH URALDAAN OLON JIL IIN NUUR UZEJIINEDEE. HUULI N GUULI BISH BUR ELS SHOROO BOLCHIHSON MONGOL ULS MOHOJIINODOO ...
  • Setguulch- seglegch 2018-09-30 07:29:07
    5nastai huuhed uuruu tsetserlegee oloh gegeeleg uu??? Ene tur unendee dampuurchee. Emgenel
  • Бат 2018-09-30 07:09:15
    Сэргийлэхийн хөрөнгөлөг хурандаа нараа гэж энгэж л төрдөг байхгүй юу