Гадны улсад ял эдэлж буй 3 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээгээр авчиржээ

2014 оны эхний 8 сард хилийн чанадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

БНХАУ-д 116, БНСУ-д 28, Турк-д 6, Хонконг-6, АНУ-д 13, ОХУ-д 6, Чех-д 4, Польшид  4, Сингапурт  5, Тайваньд 3, Унгарт  2, Австри, Англи, Франц Улсад тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

Хэргийн төрлөөр авч үзвэл:  

хулгай 102, хүний амь нас хохироосон 2,хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин 9, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн 4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  9 хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байна.

Мөн гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна.  2014 онд ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд БНСУ-аас 2, Чех Улсаас 1 иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирсан болно.

Манай иргэд хилийн чанадад зорчихдоо өөрийн үүрэг зорилгоо ухамсарлаж   аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөхийг Консулын газраас анхааруулав.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.