Ирэх онд зургаан эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлсэн. Улмаар 2016 онд Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Харин 2018 онд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Эмнэлгийн байгууллагын гадна зам зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, нисдэг тэрэгний стандартын зогсоолуудыг бий болгож, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв 1 дүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэц судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зураг төслийг боловсруулж байна.

Тохижилт хийх эрүүл мэндийн байгууллага Тохижилт хийсэн огноо
1 Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг 2016 оны намар
2 Гэмтэл согог судлалын үндэсний төв 2017 оны хавар
3 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
4 Хавдар судлалын үндэсний төв 2017 оны намар
5 Нийслэлийн Өргөө амаржих газар 2018 оны намар
6 Амгалан амаржих газар
7 Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
8 Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори
9 Халдварт судлалын үндэсний төв
10 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
11 Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг 2019 оны хавар
12 Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг
13 Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг
14 Улсын төв 1 дүгээр эмнэлэг
15 Шүүхийн шинжилгээний үндэсний төв
16 Сэтгэц судлалын үндэсний төв
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.